1-3 настанд цээжлүүлэх шүлэг

2017 оны 01-р сар 12-нд 14:07 цагт
Мэдээний зураг,

Эцэг эхчүүд хүүхдүүддээ шүлэг цээжлүүлэхдээ шүлгийг зөв ойлгуулж цээжлүүлэхэд хэрэглэх арга барилыг сонгон авах нь чухал ач холбогдолтой. Зарим зохиолууд жишээ нь хошин шог үгс, дууны үгс, холбоо үгс зэрэг нь хүүхдийн тоглох болон зугаалгын явцад аяндаа цээжлэгддэг байна.

Хүүхэд бүрийн ой харилцан адилгүй байдаг бөгөөд аль нь шүлгийг хурдан аль нь удаан, аль нь хийсвэр цээжилдэг болохыг эцэг эхчүүд тус бүрд нь ялган мэдэж судалж хэнд нь илүү туслалцаа хэрэгтэй байна түүнд дахин уншиж өгөх хэрэгтэй. 

Ингээд ээж, аавуудаа 1-4 настай хүүхдүүддээ доорх шүлгийг цээжлүүлж уншуулаарай. 

Ш.Энхбаяр - Миний дүү

Миний дүү
Жаахан жаахан
Надтай адилхан
Хөөрхөн хөөрхөн
Дүүгээ би
Дүү л гэдэг
Дүү намайг бас
Дүү л гэдэг
Эгч хараад
Инээдэг
Ээж хараад
Өхөөрддөг.
 
О.Сундуй - Хаа байна

Алаг нүд нь хаа байна
Энэ байна
Аавыгаа би харж байна
Энхрийхэн чих нь хаа байна
Энэ байна
Ээжийгээ би сонсож байна
Алив гар нь хаа байна
Энэ байна
Аавыгаа ээжийгээ тэвэрмээр байна.
Хөөрхөн хамар нь хаа байна
Энэ байна
Хөргөгчөөс алим үнэртээд байна
Ярьдаг ам нь хаа байна
Энэ байна
Яруу шүлэг уншмаар байна.

Л.Одончимид - Чимгээ охин

Чи гараа сайн угаадаг уу гэж
Чимгээгийн ээж нь асуулаа.
Савандаад, базаад, мушгидаг юм чинь
Сайн байлгүй яах вэ дээ гэж тэр хариулав.

Г.Сэсмээ - Найзаа аа нааш ир 

Найз аа найз аа, нааш ир
Надад чихэр байна
Аав минь надад өглөө
Адилхан хувааж идээрэй гэв.

Дүүдий, дүүдий нааш ир
Дүүдээ чихэр өгье
Ээж минь надад өглөө
Ижилхэн хувааж идээрэй гэв.

Айлын маамуу нааш ир
Алаг чихэр өгье
Ах минь надад өглөө
Адилхан хувааж идээрэй гэв.

Найз аа найз аа нааш ир
Надад чихэр байна
Чихрээ хувааж идээд
Эвтэйхэн сайхан тоглоё.

Ш.Энхбаяр - Аяга

Алтан амсартай шинэхэн аяга
Алаг эрээн хөөрхөн аяга
Гангар шаазан нэртэй аяга
Гар дамжин эдлэгддэг аяга
Алим жимсээр дүүрдэг аяга
Амттай бүхнээр бялхдаг аяга
Угааж байвал цэвэр аяга
Унагаж орхивол хагарна шүү.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.