Н.Ганболдыг Цэргийн тагнуулын газрын даргаар томилжээ

Twitter Print
2017 оны 01-р сар 12-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Н.Ганболд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард АТГ-ын даргаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн билээ. Тэгвэл түүнийг ТЕГ-ын харьяа Цэргийн тагнуулын газрын даргаар томилжээ. Тэрээр 4.6 жил АТГ-ын даргын албыг хашсан байдаг.

АТГ-ын даргыг зургаан жилээр томилдог бөгөөд тэрээр 4.6 жил АТГ-ын даргын албыг хашсан юм. Түүнийг ажлаасаа чөлөөлөгдөх асуудлыг байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэх үед “Хугацаанаасаа өмнө ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаа нь эрүүл мэнддээ анхаарах шаардлага гарсан. Ямар нэгэн албан тушаалын наймаа байхгүй. Тэтгэврийн насанд хүрсэн учир хуулийн дагуу тэтгэврээ тогтоолгох хүсэлтэй байгаа” гэх тайлбарыг хэлж байсан юм.

Тагнуулын байгууллагын тухай хуульд 2015 онд нэмэлт өөрчлөлт оруулснаар тагнуулын байгууллага цэрэг-стратегийн болон хилийн тагнуулын үйл ажиллагаа явуулахаар болсон. Өөрөөр хэлбэл, Тагнуулын ерөнхий газрын харьяанд Хилийн болон Цэргийн тагнуулын газрыг шилжүүлэн, Тагнуулын ерөнхий газрын дарга нь Цэргийн тагнуулын газрын даргыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргатай зөвшилцөн томилох, Хилийн тагнуулын газрын даргыг хил хамгаалах байгууллагын даргатай зөвшилцөн томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр болсон юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.