Хар масс

2017 оны 01-р сар 12-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Саяхан Чикагод нэгэг хэрэг мандав. Дөрвөн хар залуу нэг цагаан залууг гудамжнаас хулгайлаад, гарыг нь хүлж аманд нь скоч нааж байгаад "Фаакин, цагаан чи фаакин, Трампад санал өгсөн" хэмээн зодож нүдэн танхайрч, үсийг нь хусч, жорлонгийн ус уулгав. Энэ бүх үйл явцаа фэйсбүүкээр "лайв" цацаж, харууд дундаа бөөн лайк, шэйр болж. Түүхээс улбаатай арьс өнгөний хоорондох өш хонзон, үзэн ядалт бол ялангуяа Чикаго хотын хувьд эмзэг сэдэв. Тиймдээ ч хотын удирдлага араасаа ихээхэн асуудал чирч мэдэх тул болзошгүй олон нийтийн жагсаал, эсэргүүцлийн хөдөлгөөнд бэлэн байх тушаал хүчний байгууллагууддаа өгсөн байна. Ядаж байхад өнөөх цагаан залуу нь хөгжлийн бэрхшээлтэй, ядарсан нэгэн таарч.

Гэвч нэг ч цагаан иргэн гудманд гарч жагссангүй, нэг ч цагаан алдартан энэ талаар ам нээсэнгүй. Тэд асуудалд обьектив хандав. Нийгэмд байдаг эмзэг асуудал дээр сэтгэлийн хөөрлөөр яаравчлан хандах нь сайн зүйл биш гэдэг дээрх цагаануудын ухамсар харуудаас илүү болтой. 

Одоо тэгвэл яг ижил үйлдэлтэй, арьсны өнгө нь эсрэгээрээ хэрэг гарсан гээд төсөөл. Дөрвөн цагаан нэг харыг хүлж байгаад жорлонгийн ус уулгаж байгаагаа сошиал сүлжээгээр цацвал юу болох нь ойлгомжтой. Дөрвөн цагаан залууд цаазын ял өгөхийг шаардаж олон зуун мянгаараа харууд жагсаж, хүний эрх ярьж, машин тэрэг эвдэж, дэлгүүр хоршоо шатаана. Олны танил хар болгон мэдэгдэл хийж, энгийн олон арван цагаан гудманд харуудад нүдүүлж, чухамдаа нийгэм нэн тогтворгүй болно.

Ингэж ямар нэг шинэ асуудалд өмнө нь байсан өөрийн дотоод үзэн ядалтаараа ханддаг нийгмийн давхаргыг хар масс гэнэ. Дээрх асуудал дээр хэт сувьектив ханддагаараа харууд хар масс болов. Ийм хар масс аль ч нийгэмд байсан. Харин сүүлийн үед сошиал сүлжээ нийгэмд хүчтэй нэвтэрсэн тул хар массын дуу хоолой хэт чангарч, идэвхжээд эхлэв. Энэ харин аюултай.

Хар масс, сошиал сүлжээ хоёр нийлэхээрээ ямар уршигтайг 2014 оны Украйны жишээн дээрээс үзэж болно. “Оросууд бол хүний адаг” гээд л боссон. Босогчид жагсаал үймээнийхээ сэльфийг постолж, хэт субьектив тайлбар бичиж хөөргөсөөр байгаад Украйныг иргэний дайны хэмжээнд хүргээд, сүүлдээ далимд нь Оросуудад Кримийн хойгоо алдчихсан. Хар масс ч ор сураггүй болж, үймээнд Украйн улс л хохирсон. Магадгүй эхнээсээ Украйны хар масс, сошиал сүлжээг ашиглаж хийсэн Оросуудын ажиллагаа ч байж мэдэх. Хар масс ийм аюултай.

Ядарсан Бутан гэж нэг улс байна. 2013 онд байх, манайхан шиг, иргэд нь олноороо үзэн яддаг тул Хятадын иргэдийг энд тэндгүй гудманд зодож нүдээд эхэлсэн. Удалгүй Хятадын танкууд хил даваад орж ирээд зургаан цэргийн баазаа улс дотор нь байгуулаад, дэлхий нийтэд “Манайх иргэдээ хамгаалж байна” гэсэн тайлбар өгөөд ам тагласан. Ухамсар бодлогогүй олон нийтийн үйлдэл буруу эргэж, эргүүлж болдог.

Манайд зарим асуудал дээр хар масс хэт туйлшрах нь элбэг. Үүх түүхийн давалгаа, тархи угаалт зэргүүдээс өнөөгийн залуус өмнөд хөршийн иргэдийг нохойн хэмжээнд, хойд хөршийн иргэдийг андын хэмжээнд алагчлан хандах нь дээр өгүүлсэн жишээн дэх харуудаас илүү. Энэ хар масс их тэсрэмтгий.

Арьс өнгөөр ялгаварлах үзэл хар цагаан хоёр өнгөнөөс, Хятад Монгол Орос гурвын хооронд илүү контрасттай. “Өвөр Монгол бол Хужаа, Хужаа бол хүн биш” гээд л ямарваа гэмт хэрэгт хохирогч нь хятад байсан ч ял өгөх гээд сошиал сүлжээгээр яаравчлан бичиж эхэлнэ. Улаан цайм тархин дээр нь шил хагалаад гэмтлийн эмнэлэг рүү ухаангүй явуулсан байхад “Орос ах нар минь, хоёр орны харилцаа хайран” гэсэн тайлбартайгаар гэмт хэрэгтэнг уучлах ухамсартай. Ингэж өнөөдрийн нэг гадны иргэнийг өчигдөрийн өөр гадны хүний хийсэн ял, гавьяагаар нь шүүх нь зөв зүйл биш.

2015 онд сошиал сүлжээн дэх хар масс дотор “Вьетнам засварын задарсан залуус” гэдэг ганц бөмбөг хаяхад манайх яаж тэсэрлээ дээ. Яг түүн шиг, дээр өгүүлсэн Украйн, Бутаны араас бид ороход сошиал сүлжээний хар масс дотор ганц л том бөмбөг хэрэгтэй. Монгол дахь Хятадуудтай холбоотой, хамгийн хүнлэг бус, жигшмээр хэд хэдэн бэлтгэгдсэн мэдээ ар араасаа сошиал руу ороод ирэх тэр цагт уурандаа багтарч, сошиал сүлжээгээр баруун солгойгүй шэйрлээд, гарч Хятад гуанзны цонх хагалах цөс ихт хар масс өнөөдөр бидэнд хэрэггүй.

Нийгэмд байдаг эмзэг асуудал дээр сэтгэлийн хөөрлөөр яаравчлан хандах нь сайн зүйл биш.

Г.Чингис

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.