Хооллохуйн төрлүүд

2017 оны 03-р сар 17-нд 07:42 цагт
Мэдээний зураг,

Та нартаа сонирхуулах зорилгоор хүн төрөлхтний хэрхэн хооллодог талаар бага сага мэдээлэл бичихээр шийдлээ. Үүгээрээ би ямар нэгэн зүйлийг батлах эсвэл амьдралын хэв маягаа өөрчлөхийг ятгах зорилго агуулаагүй шүү.

1. Уламжлалт хэв маяг

Энэ нь хүн бүхэнд ойлгомжтой, хүн идэх боломжтой бүхий л бүтээгдэхүүнийг хэрэглэдэг. Үр жимс, тариа будаа, амьтны гаралтай бүх төрлийн бүтээгдэхүүн. Улс үндэстний хооронд голдуу шашны зан үйлээс шалтгаалж зарим тодорхой нэр бүхий амьтдын махыг хэрэглэхээс цээрлэх байдал элбэг байдаг. 

2. Вегетарианизм буюу цагаан хоолоор хооллох 

Энэ нь амьтны мах идэхээс татгалзах боловч амьтнаас гаралтай сүү сүүн бүтээгдэхүүнээс хараахан татгалзаагүй байгаа хэлбэр. Энэ нь дотроо хэд хэдэн дэд ангилалд хуваагддаг. Махнаас татгалзсан боловч өндөг иддэг, эсвэл ердөө л бор мах идэлгүй тахиа болон загас иддэг хүмүүс өөрсдийгөө лактовегетариан гэж нэрлэдэг. Зарим хүмүүс тэднийг fake буюу хуурамч вегетарианууд хэмээн хошигнон нэрлэх нь бий. 

3. Веганизм буюу цэвэр ургамлан хүнстэнгүүд

Тэд нар амьтны гаралтай бүхий л бүтээгдэхүүнээс татгалздаг. Бас амьтны гаралтай бүтээгдэхүүн орсон аливаа хүнс жишээ нь өндөгтэй бялуу, желатинтай амттан зэргээс зайлсхийдэг. Үүнээс гадна амьтны арьсаар хийсэн хувцас эдлэл зэргийг хэрэглэдэггүй.

4. Витарианизм

Энэ бол цэвэр ургамлан хүнсээр хооллох маяг бөгөөд веганчуудаас ялгарах онцлог нь огт чанаж болгоогүй, боловсруулаагүй ногоо жимсээр хооллогчид үүнд багтдаг. Түүхийгээр нь хэрэглэдэг гэсэн үг. Гэхдээ жимс ногоо нь болц нь гүйцсэн, боловсорсоныг л хэрэглэнэ. Дээхэн үед үүнийг raw vegan хэмээн нэрлэдэг байсныг санаж байна. 

5. Фрутарианизм (fruitarianism)

Энэ төрөл нь заавал ямар нэгэн амьд бодьгалийг (уг ургамлаа бүхэлд нь хэрэглэх) устгах гэх мэт хор учруулахгүйгээр хооллохуйн нэг хэлбэр гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл зөвхөн үр жимсээр, ногоо гэхэд тарвас эсвэл хаш зэргээр хооллоно. 

6.Зөвхөн жимсний шинэ шүүсээр амьдрахуй (liquidarianism)

Ийм дэглэмд хамаарагчид нь боловсруулалт шаардагдах хүнс хэрэглэлгүйгээр, өөрөөр хэлбэл өөрийн энергиэ хоол шингээхэд үрэхгүйгээр биед хэрэгцээ шаардлагатай витамин эрдэс, энзим зэргийг шууд биедээ авах хэлбэр юм. 

7.Бритарианизм /Breatharianizm/ (inedia)

Агаараар хооллогчид буюу агаар, ус, газар, дэлхий, сансрын энерги пранагаар амьдрагчид. Энэ бол хүний бие махбодийн маш өндөр хөгжлийн түвшинг харуулж буй бөгөөд бид ямар боломж бололцоотой, гайхамшигт биеийг эзэгнэн төрсний тод жишээ юм. 

7. Нараар хооллогчид /Sungazing/

Нар ширтэгчид гэж орчуулж болно. Энэ хэв маягт хамаарагчид нь нарнаас амьдралын эрч хүчээ шууд авах аргад суралцсан байдаг. Тэдний үзэл онолын суурь нь амьдралын бүхий л хэлбэр нарнаас эхлэлтэй. Нарнаас авсан эрчимээр дэлхий дээр ургамал, амьтан гэх сав ертөнцийн хүнсний гинжин хэлхээ үүсэлтэй бөгөөд тэр бүх уураг гэх мэт хүний биед хэрэгтэй бодисууд нарны оролцоотойгоор л үүсдэг, тиймээс хүн нарнаас хамгийн цэвэр энергиэ шууд авах боломжтой гэж үздэг ба мөн тэгэж ч авч чаддаг байна. Энэ практик бол маш эртнээс улбаатай ба Энэтхэг улсаас гаралтай гэгддэг байна.

Мэдээж хүн бүр дээр хэлсэнтэй адил болох албатай биш. Бидний таних мэдэх олон хүн цагаан ногоон хоолтон боллоо гэж сонсогдож л байдгийг бүгд л мэдэх байх. Үүний гол шалтгаан, хөдөлгөгч хүч бол хүн өөрийгөө хөгжүүлэх, шинээр нээж олох, дотоод хүч чадал боломж чадвараа нээхийг хүсэх хүсэлтэй шууд холбоотой. Маш олон хүн бясалгалын олон төрлөөр хичээллэх болсон нь одоо бидний амьдарч буй энэхүү эрин цагийн сайн нөллөөлийн үр дүн юм. Өөрөөр хэлбэл биеийн бяр хүч, эр чадлаар амьдардаг эрт үеийн амьдралын хэв маяг ноёрхох үе өнгөрч дотоод билиг ухаан, оюун санааны баялгийг дээдлэн амьдрах эрин эхэлсэнтэй энэ бүхэн холбоотой юм шүү.

Магадгүй та нарын маань олонхид нь дээр бичсэн зүйл маань үнэмшилгүй эсвэл уран зөгнөл мэт санагдаж байгаа байх. Маш цөөн боловч тодорхой тооны хүн агаараар хооллож амьдардагийг би хувьдаа мэднэ. Хувиараа мэддэг гэсэн үг биш л дээ. Хэд хэдэн хүний баримтат бичлэг, бүр хичээлийг нь ч сонирхон шимтэн үзэж байлаа. Бас энэ нь тийм холын зүйл биш шүү. Манай монгол нутагт дээхэн үед уул хаданд даяан хийж суудаг лам нарын дунд "агаарын шимийг авах", цэцгийн шимийг авах" гэх мэт материаллаг хоол хүнсгүйгээр амьдрах арга бясалгал байсан гэдэг баримтууд байдаг юм шүү.

Зарим хүмүүс цаанаасаа л хоол идэх дуршил нь үгүй болж тодорхой хугацаанд хоолгүй амьдарч байгаад сүүлдээ үүнийгээ өөрөө ухамсартайгаар сонирхон судалж үр дүнд хүрсэн тохиолдол байдаг. Бас маш их хүчин чармайлт, эрсдлийг даван туулж байж үр дүнд хүрсэн хүн ч байдаг. Бас хичнээн хичээгээд ч үр дүнд хүрэлгүй, харин ч бие эрхтэн нь өвчилж гэмтсэн тохиолдол цөөнгүй байсныг дурдах хэрэгтэй. 

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.