Тахтийн тэмцээнд манай найман бөх зодоглоно

2017 оны 01-р сар 13-нд 15:20 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 18-20-ны өдрүүдэд Ираны Мешхед хотноо олимп, дэлхийн аварга, домогт бөх Голамреза Тахтийн нэрэмжит чөлөөт бөхийн олон улсын А зэрэглэлийн тэмцээн болох гэж байна.

Тэмцээн эрэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдаан, ираны үндэсний “пахлавей” барилдаан гэсэн 3 төрлөөр болох юм.

Тус тэмцээнд манай улсаас 

-57 кг-ын жинд Содномдашийн Батболд,

-61 кг-ын жинд Төмөр-Очирын Тулга,

-65 кг-ын жинд Нармандахын Лхамгармаа,

-70 кг-ын жинд Даваацэрэнгийн Хатанбаатар,

-74 кг-ын жинд Болдхүүгийн Батсүх,

-86 кг-ын жинд Баасанцогтын Өлзийсайхан,

-97 кг-ын жинд Өлзийсайханы Батзул,

-125 кг-ын жинд Энхбаатарын Төгөлдөр нар зодоглоно.

Дасгалжуулагчаар МУГД Ц.Хосбаяр, ҮБТДС-ийн багш, докторант Ц.Баярсайхан нар ажиллана.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.