Шигшээ багийн дасгалжуулагчийн шалгаруулалт зарлалаа

2017 оны 01-р сар 11-нд 17:54 цагт
Мэдээний зураг,

Биеийн тамир, спортын газар, Үндэсний шигшээ багийн албанаас Шигшээ баг бүрдүүлэх спортын төрлийн сонгон шалгаруулалтыг нэгдүгээр сарын 26-нд зохион байгуулахаар болжээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 11-р сарын 24-ний тушаалаар Үндэсний шигшээ баг бүрдүүлэх, тамирчин сонгон шалгаруулах, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчийг сонгон шалгаруулах журам батлагдсан билээ. Үүний дагуу нэр дэвшүүлэх спортын холбоод дасгалжуулагчдын нэрсийг энэ сарын 21-ний дотор Биеийн тамир, спортын газарт өгөх аж.

Түүнчлэн Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын таэквондогийн шигшээ багийнхаа дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтыг зарлажээ.

Монголын чөлөөт бөхийн холбоо дасгалжуулагчийн сонгон шалгаруулалтад оролцогчдыг нэгдүгээр сарын 27-нд бүртгэж, 30-нд шалгаруулалтыг явуулах аж. Харин Монголын таэквондогийн холбоо нэгдүгээр сарын 25-нд оролцогчдыг бүртгэж, нэгдүгээр сарын 30-нд сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар товложээ.

shalgaruulalt

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.