Тунгалагийг цэвэрлэх ардын аргууд

2017 оны 01-р сар 11-нд 17:58 цагт
Мэдээний зураг,

Хүний биед ойролцоогоор 1-2 литр тунгалагийн шингэн агуулагдаж байдаг ба түүний гол үүрэг нь бие махбодийг элдэв төрлийн халдвар, вирус, хортой бодис, шимэгчид, уургийн алдагдал зэргээс хамгаалж байдаг.

Тэгвэл тунгалагийн системийн үйл ажиллагаа алдагдсанаар биед олон сөрөг өөрчлөлтүүд гардаг ба тунгалагийн цэвэрлэгээг хийснээр дархлаа сайжирч, харшлаас ангижрахаас гадна бие махбодь залууждаг байна.

Энгийн хоол хүнс, шинэхэн ногооны шүүсийг ашиглан тунгалагийг хэрхэн цэвэрлэх талаар ардын аргуудаас хүргэж байна.

1. Ногооны шүүс

-Хүрэн манжин 1 ширхэг

-6 ширхэг лууван

-3 ширхэг өргөст хэмх

Эдгээр орцоороо өдөрт 2 литр шинэхэн шүүс бэлтгэж, цаг тутамд 1 аягыг уух хэрэгтэй.

2.Цитрусын шүүсээр цэвэрлэх буюу Уокерын арга

Үүний тулд эхлээд хөлдөөж, хайлуулсан ус 6 литрийг бэлтгэх шаардлагатай. Ингэхдээ буцалсан усыг хөргөж, хөлдөөгөөд, эргэж хайлуулна.

Тухайн өдөртөө хэрэглэх 4 литр холимог бэлтгэнэ:

-0.9 литр хаан жүрж болон жүржийн шүүс /тус бүр 900 мл/ /грейпфрут, апельсин/

-200 мл нимбэгний шүүс

-2 литр хөлдөөж, хайлуулсан ус

1.Цэвэрлэгээ хийхээс өмнө өглөө босоод алимны цуутай клизм тавина. Ингэхдээ 2 литр усанд 2 амны халбага алимны цуу хийж уусмалаа бэлтгээд клизм тавих ба 100 мл усанд 1 амны халбага глауберийн давс хийж мөн давсны уусмал бэлдэж ууна.

2.Үүний дараагаар халуун ус эсвэл шүршүүрт орно.

3.Усанд орсны дараа бэлтгэсэн жимсний шүүснээсээ хагас цаг тутамд тал аяга шүүс уух ба 3 хоног ууж байж курс цэвэрлэгээ болно. Болж өгвөл энэ үеэр элдэв төрлийн хоол хүнснээс татгалзаарай. Өглөөд нь жимс ногоо, оройдоо зутан шөл хэрэглэх ба цэвэрлэгээний 2 дахь өдрөөс эхлэн хэвийн хоолны дэглэмэндээ эргэн орж болно. Харин цитрусын төрлийн жимсэнд харшилтай хүн дээрх аргыг хэрэглэх хориотой.

Уокерын тунгалагийг цэвэрлэх уг аргыг жилд дор хаяж 1 удаа хийвэл зохистой.

3.Сармис, сонгинотой сүү

1 ширхэг бөөрөнхий сонгино, 1 толгой сармис авч бяцлаад эсвэл жижиглэн хэрчээд дээр нь хэрчсэн 1 ширхэг хальстай нимбэг нэмнэ. Эдгээрийг 1 литр сүүнд хийж 5 минут хэртэй буцалгахад 4 аяга хэртэй шингэн болно. Үүнийгээ 3 өдрийн турш, өглөө оройд юм идэхээс хагас цагийн өмнө ууж хэрэглэнэ. 

Цэвэрлэгээний курс нь 4 хоног. Уг цэвэрлэгээний үеэр сүүн бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй.

4.Ургамлын тосоор цэвэрлэх арга

Тунгалагийн булчирхайг цэвэрлэх энэ аргыг эртнээс хэрэглэдэг байжээ. Маш үр дүнтэй бөгөөд энгийнд тооцогддог. Цэвэрлэгээг хийхдээ өглөө сэрмэгцээ хийх юм. Хамгийн сайн чанарын, дахин боловсруулаагүй наранцэцэгийн тос сонгон хэрэглэнэ.

Ургамлын тосноосоо 1 амны халбага хэртэйг амандаа хийж хэлнийхээ доор хэсэг байлгаад, дараа нь амаа зайлаад асгана. Ингэж зайлахдаа 20 минут болох ба хэрэглэсэн тос өтгөн, өнгө нь өөрчлөгдсөн байна.

5.Идэвхжүүлсэн нүүрсээр тунгалагийг цэвэрлэх арга

Идэвхжүүлсэн нүүрс нь тунгалагийн шингэнг цэвэршүүлээд зогсохгүй биед бүхэлд нь сайнаар нөлөөлдөг. Хамгийн гол нь тохирох хэмжээгээр хэрэглэх нь чухал.

Хоногийн зохистой хэмжээ нь 10 кг тутамд 1 ширхэг шахмал гэж тооцно. Хэрэв та 60 кг жинтэй бол өдөрт 6 ширхэг шахмалыг уухад тохиромжтой. Идэвхжүүлсэн нүүрсээр тунгалагийн булчирхайг цэвэршүүлэх курс эмчилгээ нь 3 долоо хоногоос багагүй байх ёстой.

6. Хушга, зөгийн балтай бэлдмэл

100 гр хушгыг махны машинаар машиндаад 100 гр зөгийн балтай холино. Энэхүү холимогоо 2 долоо хоногийн турш харанхуй, сэрүүн газарт байлгаад, өдөрт 2 удаа юм идэхийн өмнө 2 цайны халбагыг хэрэглэнэ. 40 өдрийн турш хэрэглэвэл сайн.

7.Сармисны спиртэн ханд

200 гр шинэхэн, шүүслэг сармисыг махны машинаар машиндаж, дээр нь 200 мл цэвэр спирт нэмнэ. Ингээд холимогийг сайтар таглаж, сэрүүн газар 10 хоног байлгаад дараах байдлаар хэрэглэнэ.

Эхний өдөр: Өглөөний цай уухаас 30 минутын өмнө 50 мл сүүн дээр 1 дуслыг, өдрийн хоолны өмнө 50 мл сүүнд 2 дуслыг, оройн хоолны өмнө 50 мл сүүнд 3 дуслыг гэх мэтчилэн хийж хэрэглэнэ.

2 дахь өдөр: Яг дээрх байдлаар 50 мл сүүн дээрээ 4, 5, 6 дуслыг өглөө, өдөр, оройн хоолны өмнө хэрэглэнэ.

3 дахь өдөр: 7, 8, 9 дусал. Ингэхдээ өдөр бүр 50 мл сүүн дээрээ хандаа хийнэ гэсэн үг.

4 дэх өдөр: 10, 11, 12 дусал

5 дахь өдөр: 13, 14, 15 дусал

6-10 дахь өдрүүдэд дуслын тоог эсрэгээр нь багасгаж хэрэглэнэ. Жишээ нь 15, 14, 13 гэх мэтчилэн.

Харин 10 дахь хоногоос хойш 50 мл сүүнд 25 дуслыг хийж хэрэглэх ба сармисны хандаа дуустал ийм байдлаар хэрэглэнэ.

Эх сурвалж: www.happy-womens.com, www.otravleniya.net, www.econet.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.