Сонгинохайрхан дүүрэгт нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ

2017 оны 01-р сар 11-нд 17:24 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн сонгинохайрхан дүүргийн 26 -р хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл  нээгдлээ.  Тус хорооны “Алтан овоо”-ны  хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр Нийслэлийн  нийтийн  тээврийн газраас  Ч62 чиглэлийн маршрутыг гаргалаа.

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуйн санаачлагаар Сонгинохайрхан дүүрэгт нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй зарим газруудад ийнхүү эхнээс нь шинэ чиглэлийг нээж байна. “Алтан Овоо-Саппоро-10-р хороолол” чиглэлд өнөөдөр нийтийн тээврийн дунд оврын 9 автобус үйлчилгээнд гарлаа.

Ч62 маршрут нээгдсэнээр Сонгинохайрхан дүүргийн 30 гаруй мянган иргэн үйлчлүүлэх тооцоо гарсан байна. Ялангуяа нийтийн тээврийн үйлчилгээг огт авч чаддагүй байсан Сонгинохайрхан дүүргийн 26 хорооны иргэд төдийгүй 2.3.20.18 хорооны иргэд ч үйлчлүүлнэ.

niislel

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.