Хагалгаагаар төрөхөөс яагаад татгалзах ёстой вэ

2017 оны 07-р сар 18-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Ихэнх эмэгтэйчүүд хагалгаагаар төрөх нь аюулгүй, бас төрөлтийг хурдасгадаг сайн арга гэж боддог. Гэвч үгүй юм. Энэхүү арга нь хүүхэд болоод эхэд яагаад эрсдэлтэй байдаг талаарх зарим зүйлийг энд өгүүлье. “Хамгийн аюулгүй арга” хэмээх цуу яриа

Мэс заслын аргаар төрөх нь эх, хүүхдэд байгалийн төрөлт аюултай тохиолдолд, мөн заалттай үед л хийх ёстой арга юм. Яагаад гэвэл хагалгааны явцад өнөө үеийн дэвшилтэт технологийн ачаар элдэв халдвар дамжихаас сэргийлэхээс гадна, хагалгааны дараа эхийг антибиотикоор эмчилж байна. Кесаров мэс заслын аргаар төрсөн эхийг өөрөөрөө төрсөн эхтэй харьцуулахад төрснөөсөө хойш 30 хоногийн дотор эмнэлэгт дахин хэвтэх эрсдэл нь 2.3 дахин их байдаг аж. 

Төрөхийн хүндрэлийн улмаас төрөлтийг амжилттай болгохын тулд мэс заслын аргаар төрөхөд хүүхдийн амь насанд үүсэх эрсдэл хамгийн бага төвшинд байдаг. Өөрөөр хэлбэл, мэс заслын аргаар төрөхөд төрөлтийн хүндрэлээс болох амь насны эрсдэлийг 1000 амьд төрөлтөд 0.75 хувьд хүртэл бууруулах боломжтой байдаг. 

Гэвч мэс заслын аргаар төрөлтийн дараа гардаг нийтлэг санаа зоволт үүсгэдэг зүйл нь амьсгалын бэрхшээл юм. Жирэмслэлтийн 39 дэх долоо хоногоос өмнөх хугацаанд кесаров хагалгаагаар төрсөн шинэ төрсөн хүүхдэд амьсгалын бэрхшээл тохиолдох нь элбэг байдаг аж. Өөрөөр хэлбэл, хүнд биш хөнгөн хэлбэрийн амьсгалын замын бэрхшээлтэй гардаг гэсэн үг. 

Дараагийн төрөлт ч хагалгаагаар шийдэгдэнэ

Та анхны хүүхдээ хагалгаагаар төрүүлсэн бол дараагийнхыг нь, бүр гуравдахийг нь ч энэ аргаар л төрүүлнэ гэсэн үг. Тэгэхээр хагалгаагаар төрөхийн хамгийн том эрсдэл бол дараа дараагийн төрөлтүүд нь өөрөөрөө биш, харин мэс заслын ширээн дээр хэвтэхэд байгаа юм. 

Жишээлэхэд, хагалгаагаар төрсний дараа саванд үлдсэн сорви нь дараагийн төрөлтөд эхэс түрүүлэх, эхэс ховхрох шалтгаан болж мэдэх юм. Энэ нь эхийн биед төрөлт болоод төрсний дараа ихээхэн аюултай байдлыг бий болгодог. 

Тиймээс анхлан төрөгчид маань сэтгэл санааны хувьд өөрийгөө өөрөөрөө төрөхөд бэлтгэж, төрөхийн өвдөлтөөс айлгүй, үтрээгээрээ төрөхөд хамаг хүчээ дайчлах хэрэгтэй юм. Ингэвэл дараагийн төрөлтөд ямар нэг асуудал үүсэхгүйн дээр саванд элдэв сорви үлдэхгүй, хүндрэл ч багатай билээ. 

Хамгийн хурдан төрөх арга мөн үү?

Өнөө цагт эмч нар ихэр болон буруу байрлалтай, хэт том жинтэй хүүхдүүдийг эх барьж авах шилдэг аргаараа кесаров хагалгааг нэрлэх болжээ. Учир нь ингэснээр эх болоод хүүхдэд үүсэх эрсдэлийг бууруулах боломж юм. Мэргэжлийн эх баригч эмч төрөх үйл явцыг удирдахдаа тухайн төрөлтөд өөрөөрөө төрөх нь зохистой эсэхийг шийддэг. Хэрэв эмч таныг хагалгаагаар төрүүлнэ гэсэн бол өөрөөрөө төрөх явцад ямар нэгэн эрсдэл байгаагаас тэр юм. Хагалгаагаар төрөх явцад ургийн зүрхний цохилтыг тусгай багаж хэрэгслээр байнга хянаж, хүүхдэд ямар нэгэн амьсгалын бэрхшээл байгаа эсэхийг дахин судалдаг байна. Хагалгаагаар төрөх явц өсч буйн хоёрдахь шалтгаан нь үтрээгээр төрөх эхчүүдийн сонирхол огцом буурч байгаатай холбоотой. 

Хагалгаагаар төрөхөөс татгалзах таван шалтгаан 

Танд магадгүй хагалгаагаар төрөх сонирхол байж болох юм. Олон цагаар өвдөж, шаналж, оёдол тавиулж байхаар шуудхан л мэс засал хийлгээд төрчихье гэж шийдээд байна уу. Гэвч бидний доор өгүүлэх алхмууд танд өөрөөрөө төрөхөд тань туслах болно. 

-Өөрөөрөө төрөхийг дэмждэг эмч, эмнэлгийн ажилтантай ойр дотно харилцаатай байх хэрэгтэй. Тийм хүнийг хайж олоод зөвлөгөө мэдээлэл сайн аваарай. Гэр бүлийн сэтгэлзүйч, эх баригч нар сайн сонголт болно. Тиймээс эмч мэргэжилтэндээ анхнаасаа л өөрөөрөө төрөх хүсэлтэй байгаагаа эртнээс ойлгуулж, үүний тулд юу хийх ёстойг анхаарч, эмчийн зөвлөгөөг ягштал биелүүлээрэй. 

-Мэс заслын аргаар төрж буй эхчүүдийн талаар мэдээлэл олж ав. Тэд төрөлтийн дараа ямар байдалтай байгаа талаар, яагаад мөн мэс заслаар төрөх болсон шалтгааныг судлаарай. 

-Төрөлтөөс айх хэрэггүй. Өвдөлтийг хүүхдээ төрүүлэх гэж хийж буй таны хөдөлмөр гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс төрөлтийг буруу эхэлбэл хагалгаагаар төрөхөөс өөр замгүй болж мэдэх юм. Ингэхээр анхнаасаа зөв амьсгалах болоод төрөлтийн зөв үйл явцад суралцаарай. 

-Орчин үед ч гэртээ төрөх үзэгдэл хуучраагүй шүү. Таны эх баригч ургийн зүрхний цохилтыг хэмжих багаж төхөөрөмж, төрөлтөд шаардлагатай бүхнийг бэлтгэснээр та гэртээ аюулгүй төрж чадна. Хамгийн гол нь туршлагатай эх баригч, мөн таны хичээл зүтгэл, гэр бүлийнхний чинь сэтгэлийн дэмжлэг өөрөөрөө төрөхөд тань дэм болно. Бас хагалгаагаар төрөх эрсдэлийг ч бууруулна. Гэхдээ хамгийн гол нь гэртээ төрөхөд мэргэжлийн эх баригч болоод эмнэлгийн багаж хэрэгсэл, эрүүл орчинг бүрдүүлж чадсан байх ёстойг мартаж болохгүй. 

-Дола хөлсөлж ав. Дола гэдэг нь барууны орнуудад өргөн тархсан төрөх гэж буй эхийг халамжлан, эмнэлгийн наад захын тусламж үзүүлэх төдийгүй сэтгэл санаа бие махбодийн тусламж үзүүлдэг эмнэлгийн ажилтан юм. Өөрөөр хэлбэл, эх баригч, сувилагч нарыг хэлж болох юм. Та эртнээс тийм ажилтантай харилцаа тогтоож төрөлтөө төлөвлөж болох юм. Долатай болсноор та тайван байж, төрөлтөө удирдахад тань тустай юм. 

н.Энхтуяа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зочин

      (119.40.103.66) 2017-01-12 11:37
      • 0
      • 0

      хагалгаагаар төрсөн хүн бүр 4-5 жилийн дараа нуруу нь өвддөг.Насан туршийн өвдөлт авна даа.

      Хариулах