Хивсний толбо арилгахад анхаарах зүйлс

2017 оны 01-р сар 11-нд 16:05 цагт
Мэдээний зураг,

-Толбыг тогтсон доор нь цэвэрлэх. Удаасан тохиолдолд дараа нь цэвэрлэхэд хүнд болох ба эсвэл арилахааргүй үлдэж болно.

-Толбыг эхний удаа аль болох ямар ч цэвэрлэх бодис ашиглахгүйгээр арилгахыг оролдох хэрэгтэй.

-Хивсэн дээр тогтсон шинэхэн толбыг цэвэрлэхдээ толбон дээр хүчтэй дарж цэвэрлэж болохгүй. Хүчтэй дарсан тохиолдолд толбо хивсний гүнд шингэн орно.

-Хивсэн дээр тогтсон толбыг цэвэрлэгээний шингэн бодисоор цэвэрлэхдээ ус хэрэглэхгүйгээр цэвэр бодисоор нь цэвэрлэх хэрэгтэй. Ус хэрэглэсэн тохиолдолд толбо нүүх аюултай.

-Толбыг цэвэрлэж хатаасны дараа толбоны үлдэгдэл дахин үзэгдэж болно. Үүний шалтгаан нь толбыг уусган цэвэрлэх явцад зарим хэсэг нь хивсний гүн дэх хуурай хэсэг рүү нэвчиж ороод, хивс хатсаны дараа дахин үзэгдэж болно. Энэ тохиолдолд цэвэрлэх процессыг толбо дахин харагдахгүй болтол хэд дахин давтан хийж болно.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.