УАШТ дээр дэлхийн дээд амжилтыг шинэчлэн тогтоов

2017 оны 01-р сар 11-нд 13:48 цагт
Мэдээний зураг,

Пауэрлифтингийн нэгдсэн холбооны хэвтээ шахалтын өсвөр үе, залуучууд, насанд хүрэгчид, ахмадын УАШТ “Тэмүүжин” спортын ордонд боллоо. Тус тэмцээний -120 кг-д Б.Чимэдцэрэн 357 кг-ыг шахсанаар дэлхийн дээд амжилт шинэчилсэн бол 74 кг-д Б.Баярбаатар 240 кг-ыг шахсанаар улсынхаа дээд амжилтыг эвдэв.

Тэмцээний үеэр ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ С.Энхбат алтан гадас одонгоор шагнуулсан бол ПНХ-ны дэд ерөнхийлөгч Д.Энхбат МҮОХ-ны хүндэт медаль болох “Олимпийн Алдар” одонгоор шагнууллаа. Тэмцээний 59 кг-ын жинд “Бумбод” клубын тамирчин Л.Бямбахишиг (132.5 кг-ыг шахав) алтан медаль хүртсэн бол 66 кг-д “Мустанг”-ийн А.Амартүвшин (125), 74 кг-д “Дархан” клубын Б.Баярбаатар (240), 83 кг-д “Стронг”-ийн О.Сугар (235), 93 кг-д “Говь”-ийн Д.Түмэнжаргал (317.5), 120 кг-д “Стронг”-ийн Б.Чимэдцэрэн (357), +120 кг-д “Стронг”-ийн Д.Анхбаяр (265) кг-ыг шахсанаар алтан медаль хүртсэн бол эмэгтэйчүүдийн 63 кг-д Орхон аймгийн Н.Алтансувд (105 кг-ыг шахав) түрүүллээ.

Тэгвэл залуучуудын 66 кг-д “Стронг” клубын С.Сүхбат (150 кг-ын шахав), 74 кг-д Б.Лхагвахүү (171), 84 кг-д “Генус”-ийн Б.Дашбалбар (175), 93 кг-д “Ривер”-ийн Б.Сайхангэрэл (160), +93 кг-д Орхон аймгийн М.Дорж нар алтан медаль хүртлээ.

Дэлхийн дээд амжилт шинэчилсэн пауэрлифтингийн УАШТ

Насанд хүрэгчид, залуучуудын ангиллын багийн нийлбэр дүнгээр “Стронг” тэргүүлэв. Харин ахмадын М-1 ангиллын 74 кг-д “Тайхар” клубын С.Энхбат (165 кг-ыг шахав), 83 кг-д “Генус”-ын Г.Мөнхчулуун (210), 93 кг-д “Даян хүчтэн”-ийн И.Батбаяр (220), 105 кг-д “Стронг”-ийн Д.Өлзий-Орших (230), 120 кг-д Багануур дүүргийн Д.Отгонбаатар (225), +120 кг-д “Тайхар”-ын П.Болдбаатар (270) нар түрүүллээ. Мөн М-2 ангилалд “Тайхар”-ын Э.Болдбаатар (152), М-3 ангиллын 83 кг-д “Хар Ирвэс”-ийн Д.Намхайдорж (105), +83 кг-д “Баян-Оргил” клубын Ш.Бат-Эрдэнэ (140) нар жиндээ аваргаллаа.

Түүнчлэн өсвөр үеийнхний охидын 57 кг-д Төв аймгийн А.Буяндэлгэр (60 кг-ын шахав), +57 кг-д Өвөрхангай аймгийн Б.Цогзолмаа (72), хөвгүүдийн 59 кг-д Булган аймгийн Б.Учралболд (87 кг-ыг шахав), 66 кг-д “Стронг”-ийн С.Сүхбат (150), 74 кг-д “Голден жем”-ийн н.Энхдаваа нар алтан медаль хүртэв.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.