Ардчилсан нам гишүүдийн нам болно

Twitter Print
2017 оны 01-р сар 11-нд 12:02 цагт
Мэдээний зураг,

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчид орон нутгийн намын гишүүдтэйгээ уулзсаар байна. Ойрын өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Архангай аймгуудад ажиллалаа.

Намын гишүүд орон нутгийн намын байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллах, дэмжих вэгэдгийг маш их сонирхож байна. Тэд энэ асуултад...

С.Эрдэнэ: Орон нутгийн намын байгууллагуудыг онцгойлон дэмжинэ. Ардчилсан нам “Орон нутаг төвтэй нам” болохын төлөө ажиллана. Намын бодлого, үйл ажиллагааг орон нутаг руу чиглүүлж, орон нутгийн намын байгууллагуудыг идэвхжүүлж онцгой анхаарна. Орон нутагт бүсийн нэгдсэн сургалт, уулзалтыг жил бүр зохион байгуулна. Би анхан дунд шатны намын зовлонг биеэрээ мэднэ. Баянгол дүүргийн ардчилсан намын даргаар багагүй хугацаанд ажиллаж, зовлон жаргалыг нь өөрийн биеэр тууллаа. Тийм учраас гишүүдээ сонсох, тэднийг дэмжих, хамтран ажиллахад анхаарах болно.

Лу.Гантөмөр: Анхан шат маань өнөөдөр орхигдсон байна. Үүрийн хурлыг тогтмолжуулж, аймаг, сумын хурлыг жилд нэг удаа заавал хийдэг болгон. Ардчилсан нам их хурлаа жилд нэг удаа хийдэг байх ёстой. Хэрвээ их хурлаа хийхгүй бол намын дарга ажлаа өгөх ёстой. Олонхийн шийдвэрийг намын шийдвэр болгохын төлөө 2017-2020 онд хүний нөөцөө бэлтгэж, Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа хүмүүсээ сургана. Монгол төрийн нүүр царай болсон төрийн албан хаагч, улстөрийн албан хаагчдыг бэлтгэнэ.

Н.Алтанхуяг: Анхан, дунд шатны байгууллагуудыг бэхжүүлсэн ардчилсан нам болгоно. Намын гишүүдийн мэдлэг, чадварыг дээшлүүлэх, төрийн албанд бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж аймаг, сум, дүүрэг тус бүрт сургаүлт зохион байгуулна. ҮЗХ-ын гишүүдийн татварын тодорхой хувийг намын анхан дунд шатны байгууллагад хуваарилан намын байгууллагыг бэхжүүлэхэд анхаарна.

Д.Эрдэнэбат: Анхан шатны намын байгууллагуудад үнэхээр санаа зовж байна. Санхүүжилт маш хүнд байна. Ардчилсан намын анхан шатны үүрийн бүх гишүүдийн хурал нь Ардчилсан намд элсэж гишүүнээр бүртгүүлсэн бүх хүнд нээлттэй байна. Үүрийн намын зөвлөлдөх зөвлөлийн төвшнөөс эхлэн Ардчилсан намын бусад бүх шатны хуралд татвар төлсөн, таслах эрхтэй гишүүд оролцож шийдвэр гаргана. Анхан шатны бүх нэгжид орон тоогоор нэг улс төрийн ажилтан ажиллуулж, нийгмийн даатгалыг намаас төлнө.

Ж.Батзандан: Намын төсвийн 70 хувийг анхан шатны байгууллагуудыг дэмжихэд зарцуулна. Шат шатны намын төсвийн зарцуулалтыг гишүүдэд ил тод нээлттэй, хяналттай болгож, жил бүр намын санхүүжилтэнд хөндлөнгийн аудит хийлгэж, дүнг цахим хэлбэрээр гишүүдэд мэдээлдэг болно. Бүх шатны намын удирдлага, сонгуульт албан тушаалтнуудад нь зөвхөн тухайн орон нутагт амьдралдаг иргэд байх болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.