Ижил хүйстэн хэмээн өндөр барилгаас шидэж амийг нь хөнөөжээ

2017 оны 01-р сар 11-нд 09:39 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өөрсдийн твиттер хуудастаа цаазын ял гүйцэтгэж буй видео бичлэгээ байршуулжээ. Уг бичлэг 11 минут үргэлжлэх бөгөөд террористууд ижил хүйстэн гэгдэх таван залууг цаазалсан байна. Террористууд ижил хүйстнүүдийг өндөр барилгаас шидэж, дараа нь толгой тус газар руу нь буудаж, амийг нь хөнөөжээ.

Энэхүү цаазын ялыг Иракийн Мосул хотноо үйлдсэн байна. Террористууд Мосул хотыг 2014 оны эхээр эзэлсэн юм. АНУ тэргүүтэй олон улсын эвслийнхэн Мосул хотыг чөлөөлөхөөр тэмцэж буй юм.

Цаазын ял гүйцэтгэсэн террорист “Ижил хүйстэн байх гэмт хэрэг” хэмээжээ. Амиа алдагсад тус бүлэглэлд элсэхээр төлөвлөж, тусгай сургалтад хамрагдаж байсан гэнэ.

Өнгөрсөн онд террористууд ижил хүйстэн гэгдэх 45 залууг өндөр барилгаас шидэж, хөнөөсөн аж.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.