Тавган дээр юу байгаагаас бүх л юм хамаарна

2017 оны 01-р сар 11-нд 09:23 цагт
Мэдээний зураг,

Энэ удаад хамтад нь хэрэглэж болохгүй идээ ундааны талаар хэдэн үг хэлье. Хүмүүс бидний хооллолтын үедээ гаргадаг хамгийн том алдаа бол хоолны ширээгээ дээд зэргээр өнгө алаглуулан баяжуулан засдаг явдал. Уучлаарай эзэгтэй нар минь та нарыгаа гомдоох хүсэл огт байхгүй шүү. Одоохон нарийн ширийнийг тайлбарлая.

Гол нь хамтад нь хэрэглэхэд тохиромжгүй хүнсний бүтээгдэхүүнүүд элдэв өвчин эмгэг үүсгэдэгт асуудал нь байгаа юм. Энэ талаар бага ч атугай мэддэг байвал илүүдэхгүй.

Жишээн дээр ярья. Өдрийн хоол хамгийн баялаг илчлэг ихтэй байх учиртай. Эхлээд төмстэй махтай шөл идлээ гэж бодъё. Дараа нь 2-р хоол. Дараа нь ямар нэгэн компот эсвэл ундаа, сок, эсвэл шар айраг, ихэвчлэн цай ууна. Араас нь зарим нь амттан десерт иддэг. Жимс идэх нь элбэг. Эдгээр нь бүгд өөр өөр ферментийн нөлөөгөөр задарч боловсордог. Бас боловсорч дуусах хугацаа нь янз бүр байдаг.

Үндсэндээ ийм баялаг хоол идэхэд бидний ходоодонд үл шингэх холимог үүснэ. Огт шингэхгүй ч биш л дээ. Төмс мах 2 холилдохоор соланин хэмээгдэх хүчтэй хорт бодис үүсдэг. Энэ бодис бас соёолсон төмсөнд үүссэн байдаг. Иймээс зарим мэддэг хүмүүс нь соёо нь цухуйсан төмсийг хоолондоо хэрэглэдэггүй. Энэ бодисын хамгийн ихээр тааралдах хэлбэр нь төмсний цэцэг унасны дараа үлддэг ногоон "жимс"-энд өндөр концентрацитай байдаг байна. Үүнийг олон хүн мэдэх байх. 

Ходоодон дотор харанхуй, халуун бүлээн орчин байна. Тэнд жимс нь задарч эхлээд цууны хүчил болон алкоголь үүсдэг. Яг л гэрийн нөхцөлд дарс юмуу "бараашиг" исгэдэг шиг. Тэгээд л гэдэс хийгээр дүүрэх, ходоод өвдөх, бие сулрах мэдрэмж үүнээс үүсдэг. Мах буюу уураг задрахдаа бас л олон төрлийн хор үүсгэдэг. Түүнийг нь бие аль болохоор саармагжуулж гадагшлуулахыг хичээдэг /шээсээр/. Гэтэл өдөр бүр их тунгаар хэрэглээд байхаар бие маань дийлэхээ байдаг.

Амьтны гаралтай уурагт бүх төрлийн мах, өндөг орно. Эдгээрийг ногоотой хольж идэж болно. Төмстэй бол сайн биш. Харин дээрхийг чихэр зөгийн бал, талх зэрэгтэй хамтад нь хэрэглэх сайн биш. Учир нь эдгээр нь холилдохоороо илүү их хорт бүтээгдэхүүн ялгаруулдаг. 

Бас олон төрлийн мах хамтад нь хольж идэж болохгүй. Нэг хоолон дээр нэг л төрлийн мах хэрэглэ. Ямар ч махан хүнсийг сүү болон жимстэй хамт хэрэглэх нь ходоод гэдэсний өвчин үүсгэдэг. Бүх төрлийн жимсийг сүүн бүтээгдэхүүнтэй нэг дор идэж болохгүй. Өндгийг хүчиллэг ногоо жимстэй идэхээс зайлсхий. Тарвас болон амтат гуа зэргийг аль болох дангаар нь хэрэглэх нь зүйтэй. Шингэлт нь маш удаан байдаг.

Ерөнхийдөө нэг дор олон төрлийн хүнс хэрэглэх нь шингээлтийг удаашруулан саатуулдаг. Бас задарч боловсрохдоо элдэв хорт бодисыг илүү ихээр үүсгэдэг. Ингэж л бидний богино наслалт, түргэн хөгшрөлт, элдэв өвчлөл, сэтгэл зүйн байдал зэрэг нь тавган дээр маань юу байгаагаас бараг л 99 хувь хамаардаг гэдэгт би итгэдэг шүү.

Уламжлалт Анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.