Өнөөдөр “Баярлалаа” гэж хэлэх олон улсын өдөр

Twitter Print
2017 оны 01-р сар 11-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Нэгдүгээр сарын 11-нийг жилийн хамгийн “эелдэг” тэмдэглэлт өдрийн нэг хэмээн хэлвэл хэтрүүлэг болохгүй. Юу гэвэл, энэ өдөр “Баярлалаа” гэж хэлэх олон улсын өдрийг (International Thank You Day) тэмдэглэдэг юм. Талархлын үг нь ид шидийн шинжтэй бөгөөд ийм үгээр хүмүүс  бие биедээ баяр бэлэглэн анхаарал тавьж,  эерэг сэтгэл хөдлөлөө  илэрхийлдэг,  хэрвээ ингэхгүй  бол  бидний амьдрал  баргар байх болно. Оросын “спасибо” гэдэг үг нь байнга хэлдэг  “спаси Бог” (Бурхан өршөө) гэсэн үгнээс 16 дугаар зуунд үүсчээ.

Мөн ийм утгатай Английн Thank you гэдэг үг нь зүгээр нэг талархал илэрхийлэхээс хавьгүй гүнзгий утгатай юм. Энэ нь дэлхийн бараг бүх хэлээр хэлдэг “баярлалаа” гэдэг үг аливаа ард түмний соёлын хувьд онцгой чухал учир холбогдолтой гэдгийг харуулж байна Талархлын үг өөрийн дулаан бүлээн сэтгэлээр хүнийг тайвшруулан тайтгаруулж чаддаг гэдэгт сэтгэл судлаачид итгэлтэй байдаг.

Талархлын үг нь сэтгэлийн гүнээс гарсан байх нь чухал! Бухимдаж байгаа үедээ талархлын үг бүү хэл гэсэн үг ч байдаг нь санамсаргүй хэрэг биш ээ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.