Бодибилдинг, фитнесийн аваргууд тодорно

Twitter Print
2017 оны 01-р сар 11-нд 08:13 цагт
Мэдээний зураг,

Мон-Алтиус биеийн тамирын дээд сургууль "Перфект боди” фитнес клуб ойгоо тохиолдуулан “Perfect cup-2017” бодибилдинг, фитнесийн тэмцээнийг зохион байгуулахаа мэдэгдлээ.

Тодруулбал Мон-Алтиус биеийн тамирын дээд сургуулийн 20 жилийн ой "Перфект боди” фитнес клубын таван жилийн ой тохиож буй аж.

Уг тэмцээн нь бодибилдинг, эмэгтэй модел, эрэгтэй спорт модел зэрэг дөрвөн ангилалаар явагдана. Жин тус бүрийн эхний таван байрт шалгарсан тамирчид финалын шалгаруулалтад оролцох эрхээ авах бөгөөд жингийн аваргын төлөө өрсөлдөнө хэмээн зохион байгуулагчид нь хэллээ. Нээлттэй тэмцээн "UB palace"-ийн "Royal" танхимд  нэгдүгээр сарын 27-нд болно.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.