44 тонн дизель түлш асгарсныг аюулгүй болгожээ

Twitter Print
2017 оны 01-р сар 10-нд 17:19 цагт
Мэдээний зураг,

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвөөс урагш 5 км-т “Хадана ус” гэдэг газарт Норд Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж тээвэрлэж явсан дизель түлш асгарсан гэсэн мэдээлэл Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга, онцгой байдлын дэд хурандаа М.Адъяабаатараар ахлуулсан ажлын хэсэг тус газарт ажилласан байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг очиход “Шунхлай” ХХК-ны 44 тонн дизель түлшийг Дорноговь аймгийн Сайншанд сумаас, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын чиглэлд тээвэрлэж явсан “35-51” УНН улсын дугаартай Норд-Бенз маркийн автомашины чиргүүл хажуугаараа унаж, тээвэрлэж явсан 44 тонн дизель түлш 2400 м2 талбайд алдагдаж хөрсөнд гүн хэсэгтээ 30 см, зах хэсгээрээ 5-10 см нэвчсэн байжээ.

Тиймээс ажлын хэсгийнхэн шороон замын ховилд тунаж үлдсэн 1150 литр дизель түлшийг битүүмжлэлтэй  саванд зөөвөрлөн, хөрс хуулах ажиллагааг шуурхай эхлүүлэн бохирдсон гадаргууг тусгайлсан цэгт зөөвөрлөж хүн мал, амьтан хүрээлэн буй орчин хордож бохирдохоос урьдчилан сэргийлжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.