Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол 5-10 сая төгрөгөөр торгоно

Twitter Print
2017 оны 01-р сар 10-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр /2017.01.10/ Хөдөлмөрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцээд гишүүдийн олонхи дэмжсэнээр чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болж, шийдвэрлэлээ.

Сүүлийн жилүүдэд ажил олгогч нь иргэдийг ажилд авахдаа дадлагажуулах, шалгах нэрийдлээр долоо хоногоос гурван сарын хугацаанд цалингүй ажиллуулж, халах тохиолдол түгээмэл болжээ. Тиймээс иргэдийг хөдөлмөрийн мөлжлөгөөс хамгаалах, оюутан залууст цагаар ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир нар уг төслийг боловсруулсан байна.

Хуулийн төсөлд дадлагажих хугацааг гурван сараас дээшгүй байх, энэ хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болон түүнээс дээш төгрөгийн цалин олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Мөн оюутан залуус суралцаж байх хугацаандаа цагийн ажил хийх сонирхолтой байдаг тул төсөлд “Цагаар ажиллах” гэсэн шинэ зүйл нэмж, түүнд ажиллах цаг, цалин хөлсний тухай харилцааг зохицуулсан аж.

Дээрх зохицуулалттай холбоотойгоор шинээр ажилд орж буй хүнтэй бичгээр буюу албан ёсоор гэрээ байгуулаагүй төрийн байгууллагыг 500 мянгаас нэг сая, аж ахуйн нэгжийг 5-10 сая төгрөгөөр торгох заалт оруулсан байна.

Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “УИХ-ын сонгуулийн дараа төрийн албан хаагчий, ажлаас чөлөөлсөн асуудал хурцаар тавигддаг. Энэ хуулийн төсөлд төрийн албан хаагч тогтвортой ажиллах боломжийг хангах чиглэлээр заалт оруулсан уу” хэмээн тодрууллаа.

Төсөл санаачлагчийн зүгээс энэ хуулийн төсөлд зөвхөн шинээр ажилд орох болон цагийн ажлын тухай заалт оруулсан гэсэн хариулт өгсөн юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, “Хөдөлмөрийн тухай хуулийн төслийг манай яаманд шинээр боловсруулж байгаа. Ирэх долоо хоногт Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт үндэсний хэлэлцээр болно. Энэ үеэр Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо болон Ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хуулийн төслийн талаар санал солилцох болно” гэсэн юм.

УИХ-ын гишүүн Н.Учрал, Я.Санжмятав нар “Гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийг салбарын яамнаас нь боловсруулж байгаа хуулийн төсөлтэй хамт хэлэлцээд явах нь зөв” гэсэн санал хэлж байлаа. Улмаар эхлээд гишүүдийн өргөн мэдүүлсэн төслийн хэлэлцэх эсэхийг шийдээд дараа нь төслүүдээ нэгтгээд хэлэлцэх нь зөв гэсэн шийдэлд хүрэв. Санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 91.7 хувь нь “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн дэмжсэн юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (138.68.42.170) 2017-04-13 21:41
      • 0
      • 0

      Төрийн байгууллагыг биш тухайн ажилд авах шийдвэр гаргах эрх бүхий хүн болон шууд удирдлагыг торгох хэрэгтэй шд. Байгууллага торгуулаад төсвийн мөнгийг буцаагаад төсөвт оруулах юм уу

      Хариулах

    • зочин

      (202.179.29.66) 2017-04-09 12:01
      • 0
      • 0

      Төр болохоор яагаад бага торгууль төлөөд хувийнхан болохоор 5-10 caя гэнээ ийм ялгаварлан гадуурхах үзэлтэй солиотууд төрд дүүрэн байхад яаж хөгжих билээ.

      Хариулах

    • Nergui

      (27.123.214.122) 2017-02-21 18:31
      • 0
      • 0

      Тuрийн албны гэрээ хvртэл гэрээгээ зuрчuuд байдаг шvv дээ .Vндсэн хуулиасаа дээгvvр давсан дvрэм журамтай байдаг.

      Хариулах

    • Би

      (43.242.243.139) 2017-02-19 08:38
      • 0
      • 0

      Хувийн хэвшлийнхэн лав ингэж ажилд авахгүй. Гэрээний заалтаар зүгээр сууж байгаад л мөнгө аваад.

      Хариулах

    • Дугар

      (43.242.243.139) 2017-02-19 08:34
      • 0
      • 0

      Ажил мэдэхгүй залхуу хүүхдээ сургаж чадахгүй ээж аавууд зүгээр жаахан зүгшрүүлээд өгөөч гэж танилаасаа гуйдаг. Тэр нь нэмэр болохоосоо нэмнээл болж арайхийн зайлуулах гэхээр мөнгө нэхдэг болчихсон юм байна. Тэгээд ч залхуу хүний хүүхэд л залхуу байдаг юмдоо.

      Хариулах

    • Зочин

      (150.129.143.109) 2017-01-19 00:33
      • 0
      • 0

      Тэгмээр дэ.

      Хариулах

    • zochin

      (66.181.186.60) 2017-01-18 00:37
      • 0
      • 0

      1alban baiguullagad 4sar ajilsan geree baiguulaagvi tgd genet halagdsan ene tohioldold zargaldah hugatsa ni heden sar bdin bol 1-sard garsan

      Хариулах

    • Зочин

      (202.21.106.106) 2017-01-17 23:56
      • 0
      • 1

      Хүн хүсэхгүй бол ажил олгогч гэрээ хийх гээд гуйгаад байхгүй ш дээ.

      Хариулах

    • Зочин

      (175.114.54.242) 2017-02-16 12:20
      • 0
      • 0

      teneg. hussehgyi gej bhgyi shd

      Хариулах

    • aagii

      (202.70.46.215) 2017-01-13 10:12
      • 0
      • 0

      Hi sayahan neg baiguulagad ajilahdaa gereeguigeer 3-sar ajilaad garsan. Gerber hiihguigeer ajiluulah tohioldol brag yum ban le

      Хариулах

    • ёс

      (103.229.121.21) 2017-01-11 22:34
      • 0
      • 0

      Зүгээрэл юм байна

      Хариулах

    • Deutschland

      (109.84.1.39) 2017-01-11 19:19
      • 0
      • 0

      Hodolmoriin geree bguulaad ter gereegee morddog bol yahav.

      Хариулах

    • Зочин

      (43.228.131.118) 2017-01-11 17:50
      • 0
      • 0

      Ajil hayag yavdag ajiltanuudiig bas hariu tsagaan toots of heregtei de

      Хариулах

    • Бат

      (202.70.46.222) 2017-01-11 14:41
      • 0
      • 0

      Түрээсийн тухай хуулийг нэг цэгцлэхгүй бол аманд орсон үнээ хэлдэг боллоо

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.88) 2017-01-11 13:25
      • 0
      • 5

      Turiin baiguullaga adilkhan khariutslaga khuleedeg baikh kheregtei barag ajil olgoj bgaa tatvar tulj bgaa bidnees kharin ch ikh torguultai baikh kheregtei

      Хариулах

    • zochin

      (202.9.41.51) 2017-01-11 12:17
      • 0
      • 0

      ih l oroitoj huuli gargaj bn.

      Хариулах

    • zochin

      (202.70.46.209) 2017-01-11 12:14
      • 1
      • 0

      Ih zow huuli bn er ni ihenhdee huwin kompanihan huwi hvmvvs bn gereeg bol eroosoo hiihgvi tgd hed honog ajilluulad ta manaid tohirohgvi ym bn gd tsalingvi ajillulad ywulchihna udaan tsagaar ajillulna hool unaani mongo ogohgvi ym l bol suutgana barina gene awch bga tsalin ni hed bilee de niigmin daatgal tolohgvi

      Хариулах

    • ajil olgogch

      (202.179.23.165) 2017-01-11 11:22
      • 0
      • 1

      ajil olgogch, tatvar tulugchuu daramtalsan khuuli togtoomj gargaxaa boliooooo jild 5 saya tugrug oldog delguurtei xun tulluu yu. Avilga nemegdex neg shaltgaan

      Хариулах

    • Зочин

      (79.141.241.137) 2017-01-10 23:50
      • 0
      • 0

      Mash zuv hurdn heregjiuleerei.

      Хариулах

    • Зочин

      (202.126.91.90) 2017-01-10 22:29
      • 0
      • 1

      ene mash zow shv huwiin hewshliin baiguulaguud hvnii hodolmoriig moljij bna.Shiner surguuli togsson hvniig dadlagjuulah neriidleer udaan hugatsaagar tsalingvi ajiluulna bas hool unaanii mongo ogohgvi

      Хариулах

    • bi

      (112.72.11.102) 2017-01-10 22:17
      • 0
      • 0

      tsagan gereegvi bologmor bna aa

      Хариулах

    • bi

      (202.21.106.134) 2017-01-10 19:27
      • 0
      • 0

      menics design bas bus hevleliin gazruudad heregjuulbel zuitei huuli garch bayar hurgeye

      Хариулах

    • Дорж

      (202.9.43.245) 2017-01-10 19:24
      • 0
      • 0

      Зөв санаа байна гэхдээ хандлага буруу байна. Төрийн байгууллага, аж ахуйн нэгж 2 ийм ялгаатай байх нь бодох л асуудал төрийн байгууллага-г бол шууд дарга болон тухайн ажилд авсан хүнийг нь торгох хэрэгтэй.

      Хариулах

    • Bi

      (103.229.120.193) 2017-01-10 19:17
      • 0
      • 1

      Mash zuv huniig ajiluulj ashiglaj bgaad gereegee ch hiihgui neg udur l manaih tsaashid ajiluulah bolomjgui gej heleedl huniig durtai uydee gargaj bn

      Хариулах

    • zochin

      (182.160.6.197) 2017-01-10 17:09
      • 0
      • 0

      zuv zuv Huviin hevshliinhen bol arai denduu huniig hun gej uzehee bsan tsalin gj baga amraltiin udur gj bgui unaj tustal ni ajiluulchihaad tsalin gj uneheer hetsuu yum ugnu BUH NIITIIN AMRALTIIN UDURUUR AMRAH-g HUVIIN HEVSHLIINHEND CH HAMAATAI BOLGOMOOR YUMAA!!!!!!!!!!!!!!! HENII HUCHEER AJIL YVJ BGAA BOLOO BAS BODOH L ASUUDAL!!!!!!!!!!!!

      Хариулах

    • Зочин

      (122.201.24.107) 2017-01-10 23:47
      • 0
      • 1

      Маш зүйтэй асуудал шүү дэмжиж байна

      Хариулах