Мессигийн хөшөөний цээжин хэсгийг авч хаяжээ

2017 оны 01-р сар 11-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Хэсэг танхай хүмүүс Аргентины хөлбөмбөгчин Лионель Мессигийн хөшөөний дээд хэсгийг тасдан хаяжээ. Энэ тухай даваа гарагт Буэнос-Айрес хотын захиргаа мэдэгдсэн байна.

"Оndacero" гэдэг радиостанц твиттер хуудсандаа уг хөшөөний зургийг байрлуулжээ. Эвдэн сүйтгэгч хорон санаатнуудын энэ үйлдлийн улмаас хөшөөний суурин дээр зөвхөн Мессигийн хөл болон хөлбөмбөгийн бөмбөг л үлджээ. Хотын захиргаа хөшөөг сэргээн босгохоор ажиллаж байна.

Мессигийн хөшөөг Буэнос-Айрес хотын Пуэрто-Мадеро гэдэг баячуудын хороололд 2016 оны 6 дугаар сарын сүүлчээр босгосон юм. Тухайн үед Америкийн цомын тэмцээний финалын тоглолтод Месси торгуулийн цохилт алдсанаар Аргентины баг Чилийн шигшээд ялагдсан юм. Үүний дараа сэтгэлээр унасан Месси улсынхаа шигшээ багт дахин тоглохгүй гэж мэдэгдэж байв. Харин сар гаруйн тэрбээр энэ шийдвэрээ өөрчилжээ.

Мессигийн хөшөөг сүйтгэн доромжилсон явдал түүний мөнхийн өрсөлдөгч хэмээгддэг хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду Даваа гарагийн үдэш болсон FIFA-гийн хамгийн нэр хүнд бүхий шагнал гардуулах ёслол дээр Дэлхийн шилдэг тоглогчийн бас нэгэн шагнал хүртсэн шөнө болжээ. 

Буэнос-Айрес хотын захиргаа Мессигийн сүйтгэгдсэн хөшөөг буулгаж сэргээн засварлахаар авч явсан байна. 

A vandalised statue of Lionel Messi seen in Brazil

Сүйтгэгдсэн хөшөө ийм байдалтай болжээ

Lionel Messi statue
 

Messi statue

Эх сурвалж: http://www.espnfc.com, http://www.mirror.co.uk/

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.