ЛеБрон Жеймс 10000-аас дээш оноо авсан 14 дэх тоглогч боллоо

Twitter Print
2017 оны 01-р сар 10-нд 16:28 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аварга шалгаруулах тэмцээний ээлжит тоглолт болж, “Кливленд” баг “Финикс”-ийг талбай дээр нь 120:116 харьцаагаар хожжээ.

Талбайн эзэн багийн Эрик Бледсоу 31 оноо, зочин багийн Леброн Жеймс 28 оноо авснаар багийнхаа тоглогчдыг хошуучиллаа. ЛеБрон Жеймсийн хувьд Үндэсний сагсан бөмбөгийн лигийн түүхэнд 10 мянгаас дээш оноо авсан 14 дэх тоглогч болсон байна. Эл үзүүлэлтээр Карим Абдул-Жаббар /15 837 оноо/ шилдэгт тооцогддог юм.

NBA-гийн аварга шалгаруулах тэмцээний өөр нэгэн тоглолтод “Клипперс” баг өөрийн талбайд “Майами”-г 98:86 харьцаагаар буулган авчээ.

Энэ тоглолтын үеэр Лос-Анжелесийн холбон тоглогч Крис Пол 8000 дахь оновчтой дамжуулалтаа хийсэн нь онцлох үйл явдал байлаа. Ингэснээр тэрбээр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны түүхэнд 8 мянгаас дээш удаа оновчтой дамжуулалт хийсэн 10 дахь тоглогч болсон байна. Эл үзүүлэлтээр Жон Стоктон /15 806 дамжуулалт/ тэргүүлдэг юм.

NBA All-Time field goals made list (Career)

Rank

Player

FGM (Career)

1

Kareem Abdul-Jabbar

15837

2

Karl Malone

13528

3

Wilt Chamberlain

12681

4

Michael Jordan

12192

5

Kobe Bryant

11719

6

Shaquille O'Neal

11330

7

Elvin Hayes

10976

8

Hakeem Olajuwon

10749

9

Alex English

10659

10

John Havlicek

10513

11

Kevin Garnett

10505

12

Dirk Nowitzki

10445

13

Tim Duncan

10285

14

LeBron James

10000

 

Source: http://ca.pressfrom.com/news/sports/-8523-lebron-becomes-14th-player-to-hit-10-000-career-field-goals/

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.