БНН АН-д нэгдэнэ

2017 оны 01-р сар 10-нд 15:04 цагт
Мэдээний зураг,

АН-ын даргад нэр дэвшигчийг 2016 оны 12 сарын 12-ноос 17 хүртэлх хугацаанд АН-ын Сонгуулийн Хороо бүртгэснээр УИХ- дахь АН-ын бүлгийн дарга С.Эрдэнэ,  УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, АН-ын дарга, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, УИХ-ын гишүүн, Боловсрол, Шинжлэх Ухааны Сайд асан Л.Гантөмөр нар  намынхаа даргын сунгаанд оролцож,  бүх шатны гишүүдтэйгээ уулзаж яваа билээ. АН-ын даргад нэр дэвшигчдийн  сонгуулийн сурталчилгаа 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхэлсэн бөгөөд  нийт 40 хоног үргэлжилж,  2017 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр санал хураалт болно. 

Санал хураалтын өдөр ойртох тусах нэр дэвшигчдийн сурталчилгаа ширүүсч буй бөгөөд нэр дэвшигчдийн рейтинг ч тодорхой болж буй тухай эх сурвалжууд өгүүлж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ энэ удаагийн сонгуульд ялж, АН-ын дарга болох магадлал өндөр болжээ. Түүний сонгуулийн баг ч маш сайн ажиллаж буй бөгөөд нэгэн сонирхолтой хүн уг багт бий нь БНН-ын дарга, "Буян" компаний захирал Б.Жаргалсайхан аж.

АН-ын 6-р их хурлын үеэр АН-ын даргад нэр дэвшинэ хэмээж байсан тэрээр ямартай ч АН-д элсэхээр нэгэнт сэтгэл шулуудсан бололтой. БНН АН-д нэгдэх хувилбараар ч тэрээр АН-ын гишүүн болохыг үгүйсгэхгүй юм. Юутай ч ардчиллын анхдагчдын нэг Б.Жаргалсайхан АН-даа эргэн ирж буй нь тодорхой болжээ.

Э.Мягмар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.