Грек дэх ОХУ-ын консул гэртээ нас барсан байжээ

Twitter Print
2017 оны 01-р сар 10-нд 14:09 цагт
Мэдээний зураг,

Грек улсад суух ОХУ-ын элчин сайдын яамны консул Андрей Маланиныг Афин хот дахь гэртээ шалан дээрээ унаж, нас барсан байсныг ОХУ-ын элчин сайдын яамнаас мэдэгджээ.

Тэрээр өглөө нь ажилдаа ирээгүй, мөн утасны дуудлаганд ч хариу өгөхгүй байсан учир ажлынхан нь цагдаагийнханд мэдэгдсэнээр гэрт нь ирж, түүнийг амиа алдсан байсныг олж мэджээ. Одоогоор Грек дэх ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдээлснээр түүнийг гадны ямар нэгэн шалтгаангүйгээр нас барсан гэж байгаа ч Грекийн эрх баригчид консулын үхлийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Тэрээр 55 настай байсан бөгөөд амиа алдах үедээ хаалга нь дотроосоо түгжээтэй байсан тул гадны нөлөөгүй нас барсан хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: www.vesti.ru, www.kremlinpress.com

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.