Хөвсгөлийн цаа 2000 давжээ

Twitter Print
2017 оны 01-р сар 10-нд 14:02 цагт
Мэдээний зураг,

Хөвсгөл аймгийн 6 дахь хошуу мал болсон цаан сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд нэмэгдсээр 2016 оны эцсийн тооллогын дүнгээр 2040 цаа тоологдож өмнөх оноос 9,9 хувь буюу 185 толгойгоор өсчээ.

1970-аад оны үед цааны тоо толгой 2000-аас хол давж байсан ч  2007 онд  926-д хүрч, устах аюул тулгарсан учир орон нутаг болон улс орны хэмжээнд тодорхой бодлого шийдвэр гарган ажилласны үр дүнд ийн нэмэгджээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар цаатан иргэдэд тэтгэмж олгосны үр дүнд цаатнуудын ахуй амьдрал  сайжирч цаагаа идэж, зарж борлуулах нь эрс багассан байна. Мөн цааны үүлдэр угсааг сайжруулах зорилгоор хөрш орнуудаас цаа авчирч цус сэлбэж буй нь үр дүнгээ өгч байгаа аж.

Б.Гантуяа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.