Супер лигт шилдэг найман баг үлдэв

2017 оны 01-р сар 10-нд 11:40 цагт
Мэдээний зураг,

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж буй 21 аймгийн дунд болдог "Үндэсний супер лиг"  өндөрлөх дөхөж байна. 2016-2017 оны лигийн тоглолтонд 12 аймгийн баг өрсөлдөж, шөвгийн найман баг тодорлоо. Баруун бүсээс Архангайн "Алтайн Дорнод дайчид”, Ховдын "Алтайн аргаль”, Хөвсгөлийн "Нэг үе”, Баянхонгорын "Мазаалай” багууд шалгарсан. Энэ хэсгээс “Увс нуур”, Завханы багууд наймд багтсангүй байна. Тэгвэл Зүүн бүсээс Эрдэнэт хотын "Икон”, Сүхбаатарын "Альянс Тех”, Дундговь, Өвөрхангай аймгийн багууд шалгарлаа. Харин “Төв ургац”, “Хэнтий ЭБАГ Хасу мегаватт” багууд цааш тоглох эрхийг авч чадаагүй байна.

Плей-оффт үлдсэн багуудын тоглолтын хуваарь удахгүй гарах бөгөөд эхний тоглолтууд орон нутагт болох юм байна. Гилдэгт наймд үлдсэн баг АНУ болон БНАСАУ-ын тоглогчид тоглож байгаа юм.

БАРУУН БҮС:

  • "Архангай Алтайн Дорнод дайчид” /8 хожил, 3 хожигдол/
  • “Ховд Алтайн аргайль” /7 хожил, 4 хожигдол/
  • “Хөвсгөл нэг үе” /6 хожил, 5 хожигдол/
  • "Баянхонгор мазаалай” /5 хожил, 6 хожигдол/

ЗҮҮН БҮС:

  • “Эрдэнэт хот Икон” /11 хожил/
  • “Сүхбаатар Альянс Тех” /7 хожил, 4 хожигдол/
  • Дундговь /6 хожил, 5 хожигдол/
  • Өвөрхангай /3 хожил, 8 хожигдол/ тус тус шалгарч плей-оффт тоглох эрхийг авлаа. Плей-оффтын тоглолтын хуваарь удахгүй гарна.

​Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.