“La La Land” кино долоон шагнал хүртэж дээд амжилт тогтоолоо

2017 оны 01-р сар 10-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Кино болон телевизийн салбарын шилдгүүдийг тодруулдаг "Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах 74 дэх удаагийн ёслолын ажиллагаа өчигдөр АНУ-ын Беверли-Хиллс хотод болж өнгөрлөө.

Шилдгүүдийг шалгаруулах үеэр “La La Land” кино хамгийн шилдэг хөгжим, инээдмийн кино зэрэг долоон шагнал хүртэж дээд амжилт тогтоолоо.

Тус кино “Шилдэг инээдмийн мюзикл кино” төрөлд шалгарснаас гадна гол дүрийн жүжигчид болох Райн Гослинг, Эмма Стөүн нарын жүжигчид шилдэг гол дүрийн эрэгтэй, эмэгтэй номинацид тус тус тэргүүлжээ. Түүнчлэн, шилдэг найруулагч, шилдэг зохиол, шилдэг хөгжим, шилдэг киноны дуу гэх зэрэг нийт долоон төрөлд шалгарсан байна. Ингэснээр ирэх сард зохион байгуулагдах Оскарт мөн адил оролцсон номинациуддаа шилдгээр нэрлэгдэх магадлал өндөр болж байгаа юм.
 
Харин шилдэг драмын кино төрөлд “Moonlight” кино тэргүүллээ. Улмаар драмын шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчин төрөлд “Manchester by the Sea” кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Кейси Аффлек, шилдэг гол дүрийн эмэгтэй жүжигчин номинацид “Е11е” киногоороо Изабель Юппер нар тус тус нэрлэгджээ. 

Харин телевизийн салбарт “The Night Manager” цуврал гурван төрөлд ялалт байгууллаа.


 
Ингээд шилдгүүдийн жагсаалтыг хүргэж байна
 
Шилдэг кино /драм/ - “Moonlight”

Шилдэг кино /инээдмийн, мюзикл/ - La la land

Шилдэг эрэгтэй туслах дүр - Аарон Тэйлор-Жонсон, “Nocturnal animals"

Шилдэг хөгжим - “La La Land”

Шилдэг дуу - “City of Stars” La La Land

Шилдэг эмэгтэй туслах дүр - Виола Дэвис, “Fences"

Шилдэг эрэгтэй дүр - Райан Гослинг, “La La Land”

Шилдэг зохиол - Дэмьен Шазель, “La La Land”

Шилдэг хүүхэлдэйн кино - “Zootopia”

Шилдэг гадаад хэл дээрх кино - “Еllе”

Шилдэг найруулагч - Дэмьен Шазель, “La La Land”

Шилдэг эмэгтэй дүр - Эмма Стоун, “La La Land”

Шилдэг драмын киноны эрэгтэй дүр - Кейси Аффлек, “Manchester by the Sea”

Шилдэг драмын киноны эмэгтэй дүр - Изабель Хаппэрт, “Elle”

Телевизийн драмын шилдэг эрэгтэй жүжигчин – Билли Боб Торонтон, “Goliath”

Телевизийн драмын шилдэг эмэгтэй жүжигчин – Трэси Эллис Росс,  “Black-ish”

Телевизийн шилдэг инээдмийн, мюзикл цуврал  - “Atlanta”

Телевизийн мини-цуврал, уран сайхны киноны шил эмэгтэй дүр - Сара Полсон, “The People v. O.J.Simpson: American Crime Story”

Телевизэд зориулсан богино хэмжээний цуврал, уран сайхны кино - “The People v.O.J.Simpson": American Crime Story

Телевизэд зориулсан цуврал, мини-цуврал, уран сайхны киноны шилдэг эрэгтэй туслах дүр - Хью Лори, “The Night Manager”

Телевизэд зориулсан цуврал, мини-цуврал, уран сайхны киноны шилдэг эмэгтэй туслах дүр  - Оливия Колман, “The Night Manager”

Телевизэд зориулсан мини-цуврал, уран сайхны киноны шилдэг эрэгтэй дүр - Том Хиддлстон, “The  Night Manager”

Телевизийн драмын киноны шилдэг эмэгтэй дүр – Клэйр Фой, “The Crown”

Телевизийн шилдэг драмын кино - “The Crown”, 

Netflix Телевизийн инээдмийн, мюзикл цувралын шилдэг эрэгтэй дүр - Доналд Гловэр, “Atlanta”



 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.