Монгол Улсыг консулын газраа хаахгүй байхыг Японы тал хүсчээ

Twitter Print
2017 оны 01-р сар 09-нд 13:11 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Засгийн газраас Бразил, Индонези, Японы Осака, БНХАУ-н Хайлаар зэрэг газарт ажиллаж буй ЭСЯ, Дипломат төлөөлөгчийн газрыг хаах саналыг гаргаад байгаа билээ. Тэгвэл Япон Осака дахь Ерөнхий консулын газрын хаахгүй байх талаарх хүсэлт Гадаад хэргийн яаманд иржээ.

Тодруулбал энэ жил Япон, Монголын хооронд дипломат харилцаа тотоосны 45 жилийн ой тохиож буй. Ийм түүхэн ойн жилийг хоёр улс  хамтран тэмдэглэж, харилцаагаа улам бататган хөгжүүлэх он болгох ёстой атал Осака дахь Ерөнхий консулын газраа хаах гэж байгаа нь зөв үйлдэл биш юм. Тиймээс энэ байдлыг харгалзан үзэж, Консулын газрыг хаахгүй байхыг хүссэн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.