Ираны Ерөнхийлөгч асан Рафсанжани таалал төгсчээ

2017 оны 01-р сар 09-нд 10:07 цагт
Мэдээний зураг,

Ираны Ерөнхийлөгч асан Али Акбар Рафсанжани өчигдөр 82 насандаа таалал төгссөн талаар “CNN” агентлаг мэдээллээ.

Хэдэн жилийн өмнөөс Ерөнхийлөгчийн биеийн байдал эрс муудаж, зүрхний шигдээсийн улмаас нийслэл Тегеран хотноо байрлах төв эмнэлэгт амьсгал хураажээ.

Рафсанжани 1989-1997 оны хооронд тус улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан юм. Уг үйл явдалтай холбогдуулан эрх баригчид орон даяар гашуудал зарласан байна. Түүнтэй салах ёс гүйцэтгэх ёслол мягмар гарагт болох бөгөөд бүх нийтээр амарна гэж тус улсын Засгийн газар мэдэгджээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.