“Оргил” рашаан сувиллыг 15 тэрбум төгрөгөөр хувьчилна

2017 оны 01-р сар 09-нд 13:00 цагт
Мэдээний зураг,

НИТХ-аас 2017 онд дуудлага худалдаагаар хувьчлах төрийн өмчит байгууллагуудын жагсаалтыг баталсан. Тухайлбал, энэ онд Усан спорт сургалтын төв, Хан-Уул дүүргийн Захирагчийн албаны хоёр барилга, тус дүүргийн 14 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төв зэргийг дуудлага худалдаанд оруулахаар төлөвлөжээ.

Зарим газрынх нь дуудлага худалдаа өнөөдрөөс эхлэх юм байна. Усан спорт сургалтын төвийг дуудах эхний үнэ нь 10 тэрбум 871 сая 620 мянган төгрөг бол бөгөөд дэнчингийн хэмжээ нь 1.08 тэрбум төгрөг гэнэ.

Өнгөрсөн онд “Оргил” рашаан сувиллыг 15 тэрбум төгрөгөөр хувьчлахаар нээлттэй дуудлага худалдаа зарласан боловч нэг ч санал ирээгүй гэдэг.

Мөн “Монголын хөрөнгийн бирж”, “Төрийн банк”-ыг хувьчилж, улсын төсөвт 180 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр Сангийн яамны ажлын хэсэг гарсан ч хувьчлал хийгдээгүй өнгөрсөн билээ. Үүнийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас эдийн засгийн хямралтай холбон тайлбарласан юм.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас 2017-2018 онд төрийн болон төрийн өмчит таван байгууллагыг бүрэн хувьчлах, найман байгууллагын төрийн эзэмшлийн хувийг бууруулах, зургаан байгууллагыг бүтцийн өөрчлөлт хийхээр төлөвлөжээ. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • cat

      (202.180.216.90) 2017-01-09 18:08
      • 0
      • 0

      yu vee obekiinh ni une hurheergui hyamd bn. yamar lalar ni avah gej bga bol

      Хариулах