Шинэ долоо хоногийн зурхай

2017 оны 01-р сар 09-нд 08:09 цагт
Мэдээний зураг,

Хонь

Долоо хоногийн эхээр олон нийтийн ажилд оролцож эрх мэдэл, нэр хүндээ дээшлүүлэх боломжтой бөгөөд иймэрхүү арга хэмжээ танд их энерги бэлэглэнэ. Гэвч зарим хониныхонд урьдчилан тооцоолоогүй муу нөхцөл байдал үүсч магадгүй. Энэ бүхэн өрсөлдөгч нарт чинь ашигтайгаар эргэнэ. Иймд өөр ашигтай харилцаа холбоо тогтоо. Тайван байж нөхцөл байдлыг хөндлөнгөөс ажигла. Нэр хүндээ хэт бодон, түрэмгий зан гаргалгүй дипломат  арга,  эв  зүйгээр ажлаа ямар ч байсан дуусгахыг хичээ. Долоо хоногийн сүүлээр гэнэт үүссэн ахуйн асуудлуудтай холбоотойгоор нөхцөл байдал хүндэрч магадгүй. Та өмнөө тавьсан зорилго, ажилдаа хэт тэмүүлж, гэр бүлдээ зарцуулах цаг зав хомс байснаа бага ч бол зас. Та гэр бүлээ  анхаарлын гадна орхигдуулж байснаа хүлээн зөвшөөр. Эхнэрээ баярлуул, нөхөртөө урмын уг харамгүй хайрла, хүүхдүүдээ эрхлүүл.

Үхэр

Долоо хоногийн эхээр олон уулзалт яриа хийх болно. Нөлөө бүхий хүмүүстэй уулзах уулзалтандаа онцгой ач холбогдол өг. Энэ уулзалтаас цаашид хэрэгжүүлэх төлөвлөгөөндөө тусламж дэмжлэг авч чадна. Таны амьдралд зарим зүйлс эрс өөрчлөгдөнө. Шинэ үйл хэрэг, шинэчлэл зэрэгт амжилттай байхыг од эрхэс зааж байна. Та өөрийн амьдралын хүсээгүй өөрчлөлтөө ч сайн тал руу нь шинэ сорил болгон хувиргаж чадна. Иймээс онц шаардлагагүй ажилд их хүч бүү зар. Гадуур гарахдаа даарч хөрөхгүйг хичээ. Биеийн дархлаа сулавтар байна. Харин долоо хоногийн сүүлээр од эрхэс таныг найз нөхөд, санаа нэгтнүүд, янз бүрийн олон нийтийн байгууллагуудтай хамтран ажиллахад таатай нөлөө үзүүлнэ. Иймээс дээрх ажлуудад идэвхтэй оролцож, өөрийн дуу хоолойг бусдад хүргэ.

Ихэр

Долоо хоногийн эхээр ихрүүд чармайлт сайтай ажлаа нягт нямбай биелүүлсэн ч хөндлөнгийн саад гарч ирнэ. Гол нь тайван   байж, байр сууриа хатуу хамгаал. Ухаалаг гэдгээ нотол, хариу цохилтоор алмайруул. Зээлсэн мөнгөө төлөх шаардлага гарна. Бүрэн итгэдэг хүмүүсийнхээ дэмжлэггүйгээр шийдвэр гаргавал та нөхцөл байдлыг хянах хяналтаа алдаж болзошгүй. Хамтрагчаас гадна хайрт тань ажлын талаар үнэтэй зөвлөгөө өгнө. Өндөр настанууд, бяцхан хүүхдүүд ходоод гэдэсний өвчинд өртөж болзошгүй байна. Хайртай хосууд хагацаж болзошгүй. Тэр танд ямар үнэтэй гэдгийг дотны хүндээ байнга давтан хэл. Хоосон романтик харилцаанууд илүү бодит хайр халамж та хоёрт хэрэгтэй болжээ.

Мэлхий

Бие чинь таагүй байгаагаас болж сэтгэл санаа тавгүйтнэ. Өнгөрсөө их дурсах хэрэггүй. Хэрвээ ингэж чадвал шинэ долоо хоногийн эхлэл хөгжилтэй баяртай байх болно. Эрүүл мэнддээ хохирол учруулахгүйн тулд ачааллаа зөв хуваарил. Эс тэгвээс хэт ачаалалд орж ажил, сурлагандаа сонирхолгүй болно. Цаг агаарын байдлаас шалтгаалж зүрх, уушигны өвчин хүрч магадгүй. Ертөнцийг үзэх үзлээ өргөжүүлэхэд чиглэсэн дорвитой бүтээл олж унш. Танин мэдэх хүчин чармайлтаа нэмэгдүүл. Өөрийн итгэдэг боловсролтой хүмүүстэй ярилц. Гэр бүлийн хүрээнд онцгой үйл явдал тохиолдохгүй ч гэсэн энэ нь бусад асуудлуүдыг бодвол ач холбогдол багатай гэсэн үг биш. Гэрийнхээ асуудлыг бүрэн шийд, дутуу дулимаг бүү орхи. Амттай сайхан хоолоор өөрийгөө ч хайртай хүмүүсээ ч дайл.

Арслан

Шинэ долоо хоног эхэлж байхад та хангалттай амарч чадаагүй байна. Иймд эрүүл мэндээ хамгаалж, сайн амрах хэрэгтэй. Зарим хүмүүс өөрийн хуучинсаг үзэл, түрэмгий байдлаараа уурыг чинь хүргэнэ. Ямар ч гэсэн та ажил хэргээ хэвийн явуулахын тулд сонголт хийх хэрэгтэй. Буруу алхам таны гэр бүлд хожим хохирол учруулж магадгүй. Эрүүл мэндээ анхаар Хоол боловсруулах систем хямарч болзошгүй байна. Хэрэглэж буй эм тариандаа хайхрамжгүй хандаж болохгүй. Харин долоо хоногийн сүүлээр хайрттайгаа эсвэл эцэг эхтэйгээ муудалцаж болзошгүй байна. Харилцан буулт хийхэд бэлэн бай. Гэр бүлээс гадуур харьцааг цээрлэ. Та ямар ч ажил эрхэлж байсан эцсийн дүгнэлт гаргах гэж бүү яар.

Охин 

Долоо хоногийн эхээр болгоомжгүй байдлаасаа болж таагүй үйл явдалд орооцолдох магадлал байна. Хэт бодлогоширч анхаарлаа сарниулж болохгүй. Мэдээлэл олж авч цаг алдалгүй өвөрмөц шийдвэр гарга. Үйл ажиллагаагаа цаг алдалгүй хийж эхлэхгүй бол амжилт танаас өөр хүнд шилжиж болно. Тиймээс эргэлзэх зүйлгүй санаагаа ажил хэрэг болгож эхлэ. Ирээдүйн амжилтад хүргэх нууц түлхүүр бол таны хувьд тэвчээр байна. Ихэнх охин хүссэндээ хүрэх боловч зарим зүйл хаалттай бүс байна. Найр наадамд битгий оч. Та байгууллагын удирдагч бол айлчлан ирсэн төлөөлөгчид бэлэг өгөх, хамтран оройн зоог барих ажилтай болно. Гэр орны асуудал, гэрийн ажилд таны хэрэгцээ бага байх мэт боловч удахгүй асуудал үүснэ. Иймээс сайн дураар чамгүй ажил түргэхэн амжуулаад өөрийгөө зугаацуулах ажилдаа анхаар. Хөл, тулгуур эрхтнээ гэмтээхээс болгоомжил.

Жинлүүр

Долоо хоногийн эхээр зарим албан тушаалтнуудын зүгээс танд дарамт үзүүлнэ. Өөрийнхөөрөө байж, хамгаалах зүйл дээрээ дуугарахгүй сул дорой байвал таны нэр хүнд унана. Таны өөрийнхөө үзэл бодлыг тулгах зөрүүд зан удирдлагад чинь ажилдаг хүмүүсийн дургүйг хүргэнэ. Дотоод сэтгэлд байгаа гунигаа хамаагүй хүмүүст бүү таниул. Үе мөчний өвчин хүндрэх магадлалтай. Чийг ихтэй орчинд удаан байхаас зайлсхий. Сонгосон хүн чинь танд чин сэтгэлээсээ дурласныг мэдэрнэ. Сэтгэлийн хөдлөлдөө хэт автан шийдэмгий алхам бүү хий. Та шинэ санаа нэвтрүүлэлтийн хэлтэст ажилдаг бол тушаал дэвших магадлал өндөртэй байна. Бодол санаагаа нэг зүгт сайн төвлөрүүл. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийн баяр хийх, ураг барилдах, сүй тавихад тохиромжтой. Сарын эхэнд үүссэн олон шийдвэрлэвэл зохих асуудлуудыг багцлан оновчтой шийдвэр гаргаж чадна. Таны сэдсэн шинэлэг санаа өндөр ашиг авчирна.

Хилэнц

Долоо хоногийн эхээр ажил хэргээ шуурхайлж, гэнэтийн учралд бэлэн бай. Бусдыг сонсох, урамшуулах, хүлээцтэй байдлыг гарга. Өөрийн сэтгэлийн дуудлагаа мэдэрч төлөвлөгөөгөө гарга. Гэрээ хэлэлцээрээ амжилттай дуусгаж, өмнөх ажлаа улам сайжруулах шаардлага гарна. Томоохон ажлын мэдээллүүдэд задлан шинжилгээ хий. Таны ажлын амжилтанд саад болж буй зүйлийг та мэдэрч чадна. Ажлаа сайн төлөвлөж, алдаагаа засах алхмуудыг өөр өөр хувилбараар бодож олж чадвал та сэтгэл хангалуун болно. Харин долоо хоногийн сүүлээр бодит байдал таны эсрэг байж ч магадгүй.

Нум

Энэ долоо хоногт таны санхүүгийн байдал сайн тал руугаа эргэнэ. Та ажил хэргээ эхлүүлэх боломж гарна. Та ажил хэргээ амжилтанд хүргэхийн тулд цаг заваа ч, мөнгөө ч бүү хайрла. Та бүгдийг нь товлосон хугацаандаа хийж амжих хэрэгтэй байна. Үүний тулд урьд урьдаас шаргуу дайчин бай. Дотны хүмүүс, найзуудтайгаа болгоомжтой харьц. Таны эрч хүч, мэдлэг чадвар тань хариуцсан ажилдаа эзэн болсон, өсөн дэвжих боломжтойг нотлох хэрэгсэл болно. Уран бүтээлчдэд амжилт гаргахыг од, эрхэс амлаж байна. Эрүүл мэндээ сайн анхаарч, хоол хүнсэндээ сайн чанарын шинэ ногоо хэрэглээрэй. Ханиад, хатгаа хүрч болзошгүй. Уушиг, амьсгалын замын эрхтнүүдийн үйл ажиллагаа болон бөөр нуруугаа гэмтээхээс болгоомжил.  Эмэгтэйчүүд өөрийн гоо үзэмжээ их анхаарна. Спорт, бие бялдарын хөгжлөөр ахиц гаргая гэвэл та өөртөө тодорхой шаардлагууд тавьж, итгэл үнэмшилдээ үнэнч байх хэрэгтэй.

Матар

Долоо хоногийн эхээр хамтран зүтгэгч нар, найз нөхдийнхөө тусламжийг ав. Хэрвээ та ажлаасаа өөрөө мултрах арга бодож олохгүй бол тэр таныг залгихад бэлэн байна. Аз сорьсон тоглоомд та хожих магадлалтай. Таны амьдралын нөөц бололцоо өөдрөг байгаа тул юунд ч өөрийгөө буу хязгаарла. Хайртай хосуудын харилцаа таатай байна. Зарим матрынхан дархлаа суларч ханиад хүрэх магадлалтай. Матрынхан ажил хэрэгтээ улайраад бусдын өөртөө анхаарал хандуулах оролдлогыг үл тоох магадгүй. Танд анхаарал тавиулах гэсэн өчүүхэн төдий оролдлогод ч бүү үл тоо, уурлаж уцаарла. Эмэгтэйчүүд гоо сайхны бүтээгдэхүүн, ээмэг бөгж, гоёлын хувцасны хэрэгцээнээс болж сэтгэл хямарч, ядаргаанд орж болзошгүй. Ганц бие бол үнэн хайртай учрах онцгой сайхан боломж олдоно. Боломжийг алдахгүй байхыг амьдрал гэнэ. Хэрвээ танд томилолтоор ажлаар явах шаардлага гарвал амжилтанд хүрнэ.

Хумх

Хэдийгээр шинэ ажил эхлэхийг хүсч байвч өөрийн боломж, хөрөнгөдөө шүүмжлэл, дүгнэлт хийхэд зохимжтой үе. Иймээс хөрөнгө оруулалт хай. Од гарагсын нөлөөллөөс харахад таны хамтрагчид чинь туслахгүй тул та зөвхөн өөрөө өөртөө л найдахаас өөр аргагүй. Урьдын туулсан туршлагаа ашиглан шийдэмгий байдал харуул. Засаг захиргааны байгууллага, шүүхтэй холбоотой асуудал хөөцөлдөхөд долоо хоногийн сүүлийн өдрүүд зохимжтой. Аливаа алдаа нь маш том таагүй зүйлсийг дагуулах тул санхүүтэй холбоотой асуудалд онцгой анхааралтай байхыг анхааруулж байна. Гэр бүлд ноцтой зөрчил үүсч болзошгүй. Амралтын өдрийг юу ч төлөвлөлгүйгээр амрах, эрч хүчээ нөөцлөхөд зориул.

Загас

Та тэвчээргүй бол тулгарсан асуудлыг хэтрүүлэх хандлагатай байна. Хэрвээ та цагаа олж өөртөө хяналт тавьбал буруу шийдвэр гаргахаас сэргийлж, муу хүмүүсийн нөлөөг мэдэрч чадна. Хуримтлуулсан мөнгөө банкинд хадгалуулах эсвэл ашигтай зүйлд хөрөнгө оруулалт хийхийг зөвлөж байна. Таны хувьд олж чаддаг ч хамгийн гол нь хуримтлуулж хадгалах явдал орхигдож байна. Хэдийгээр та эсрэг хүйсийн хүнээ хүсэмжлэх ч бие тань санаагаар тань болохгүй байна. Мөн өвчин эсэргүүцэх чадвар муудна. Долоо хоногийн сүүлээр хайртай хосуудын хувьд хүнд өдрүүд байна. Ужиг болсон хэрүүл дахин сэдэрч болзошгүй.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.