УАШТ-ий 70кг-д Г.Мандахнаран түрүүллээ

2017 оны 01-р сар 08-нд 19:19 цагт
Мэдээний зураг,

2017 оны чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ-ий эрэгтэйчүүдийн 70кг-д дэлхийн аваргын хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран түрүүллээ. Шигшээ барилдаанд тэрбээр Д.Хатанбаатарыг 12:0-ээр ялсан юм.

Түүний хувьд Рио-2016 олимпийн наадамд 65кг-д барилдаж шагналт V эзэлсэн. Г.Мандахнарангийн хувьд 2015 онд жин өгсч 70 кг-ийн жинд анх удаа түрүүлсэн бол 2017 онд ийнхүү хошой аварга боллоо.

Хүрэл медалийг Б.Нямдорж, Г.Идэрхүү нар хүртлээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.