Хоёр "од"-ын хамтарсан тоглолт

Twitter Print
2017 оны 01-р сар 09-нд 18:57 цагт
Мэдээний зураг,

Орчин цагийн муухан дуучдаас ч илүү хоолойны чадлыг гайхуулаад авсан сошиал ертөнцийн од бяцхан хүүг хүмүүс андахгүй болсон. Дуучин Т.Төрмандахын үнэнч фэн тэрбээр дуу болгоныг нь өөрийнхөөрөө эвлэгхээн дуулчихдаг авьяаслаг нэгэн. Өнгөрсөн намар нэгдүгээр ангийн сурагч болсон хүү сургуульдаа ч мөн “од” төдийгүй урлаг соёлын тэмцээнд ангиа төлөөлөн оролцдог урдаа барьдаг уран бүтээлч нь гэнэ. Түүний дуулсан "Аархал" дууг Казакстаны тэрбумтан хамгийн сайн чадварлаг дагаж дуулсан хүнийг өндөр үнээр шагнахаа зарлаж эрэгтэй эмэгтэй бүх насныхан дагаж дуулах гэж "үйлээ үзэж, үстэй толгойгоо маажсан"-аар гадаадад хүртэл ур чадвараа  гайхуулаад авсан хүү. 

Хамгийн анх бичлэг хийж youtybe хуудсанд байршуулж шинэхэн одын урлагийн гарааг нээсэн дуучин Төрмандах өөрийн цахим хуудастаа хүүтэй хамтарч уран бүтээл хийхээ үзэгч түмэндээ амлаж байсан нь саяхан. Тэгвэл дуучин маань хэлсэн амлалтандаа хүрч Өсөх-Ирээдүй хүүтэй  “Аархал” дуугаа хамтран дуулсан байна. 
 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.