Д.Сумъяабазар МЧБХ-ны ерөнхийлөгч болжээ

Twitter Print
2017 оны 01-р сар 08-нд 18:18 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 6-ны өдөр Монголын чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөл хуралдаж, холбооны ерөнхийлөгчид нэр дэвшсэн гурван хүний мөрийн хөтөлбөртэй танилцан, Удирдах зөвлөлийн гишүүдийн саналаар УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарыг ерөнхийлөгчөөр дэмжсэн байна. Тэрбээр өмнө нь холбооны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан билээ. МЧБХ-ны удирдах зөвлөл 17 гишүүнтэй бөгөөд шигшээ баг бүрдүүлэх журам батлагдсантай холбоотойгоор заасан хугацаанд шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдыг томилохоор ажиллаж буй юм байна.

Өмнө нь тус холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Баянмөнх эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгсөн. Иймд тус ажлыг эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр түр хугацаанд үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон бол өчигдөр түүнийг Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар албан ёсоор томилжээ.

Э.Гүнтөмөр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.