Судалгаагаар газрын самар харшлын эрсдэлийг 80 хувь бууруулдгийг тогтоожээ

Twitter Print
2017 оны 01-р сар 07-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Үндэсний харшил, халдварт өвчин судлалын хүрээлэнгийн судалгаанд хүүхдэд багаас нь газрын самар өгвөл харшилтай болох магадлал 80 хувиар буурдаг гэж дурджээ. АНУ-д харшлын гаралтай өвчин маш эрчимтэй тархаж, 2008 оноос хойш дөрөв дахин нэмэгджээ. Үүний зэрэгцээ ийм төрлийн өвчин Өрнөдийн ихэнх орнууд, Ази, Африкт ихээхэн тархаад байгаа аж.

Эцэг эхчүүд хүүхдүүддээ газрын самар өгөхөөс болгоомжилж, гурван нас хүртэл нь газрын самраар хооллож болохгүй гэсэн зөвлөгөөг дагаж иржээ. Гэвч сүүлд явуулсан энэ судалгаанд үндэслэн дараахь зөвлөгөөг өгсөн байна. Ямар нэгэн харшилтай, эсвэл хүнд экземтэй хүүхдүүдийг 4-6 сартайд нь эмчийн хяналт дор газрын самар агуулсан хүнсээр хооллох хэрэгтэй. Харин бага зэргийн экземтэй хүүхдийг зургаан сартайгаас нь эхлэн газрын самар агуулсан хүнсээр хооллох хэрэгтэй гэжээ.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.