ОУХМ Ж.Чулуунбат зодог тайлж, дасгалжуулагч болжээ

Twitter Print
2017 оны 01-р сар 07-нд 14:38 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн "Буянт Ухаа" спорт ордонд эхэллээ. Тус нийт 23 байгууллагын 280 гаруй тамирчид оролцож байна.

Энэ удаагийн тэмцээнд хэд хэдэн онцлог үйл явдал болж байна. Тухайлбал эрэгтэйчүүдийн 125 кг-ын шилдэг бөх олон усын хэмжээний мастер Жаргалсайханы Чулуунбат зодог тайлж Сүлд спорт хорооны дасгалжуулагчийн албанд шилжсэн нь үзэгчдийн анхааралд байлаа.

Мөн өнгөрсөн 2015 оны Ласвегасын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээр хүнд бэртэл авч их спортоос түр хөндийрсөн олон улсын хэмжээний мастер Батчулууны Анхбаяр дэвжээнээ эргэн ирж "өөрийн жин" 74 кг-д өрсөлдөж илт давуу байдлаар эхний өрсөлдөгчөө яллаа. Тэгвэл эмэгтэйчүүдийн 75 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Бурмаа, олон улсын хэмжээний мастер Гэлэгжамцын Наранчимэг, 69 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа нар энэ удаагийн тэмцээнийг өнжив.

Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт Монгол Улсын гавьяат тамирчин П.Өнөрбат жин өсч 86 кг-д зодоглож байгаа нь энэ жингийн өрсөлдөөнийг хурцатгах юм. Харин дэлхийн домог алдарт Каори Ичог Иван Ярыгины нэрэмжит алтан гранпри тэмцээнд ялсан олон улсын хэмжээний мастер Пүрэвдоржийн Орхон 63 кг-д хүч үзэхээр болсон нь мөн үзэгдчийн сонирхолыг татаж байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.