Шинэ оны эхний дуудлага худалдаа 640 мянган долларт хүрчээ

Twitter Print
2017 оны 01-р сар 07-нд 11:22 цагт
Мэдээний зураг,

Токиогийн төвд байрлах далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүний Цукизи  захын шинэ оны эхнй арилжааН дээр Номхон далайн асар том цэнхэр туна загас өндөр үнээр зарагдсан байна.

Аомори мужийн эрэг хавиас барьсан 212 кг жинтэй загас Цүкизи захын дуудлага худалдаагаар 2 сая иенээр (640 мянган доллар) зарагджээ. Гэсэн ч энэ удаагийн дуудлага худалдаа XXI зууны дээд амжилтыг энэ удаа эвдэж чадсангүй. 2013 онд 155 сая иенаар (1,3 сая доллар) зарагдсан загас хамгийн өндөр үнэ хүрсэн хэвээр үлдлээ.

Японы нийслэлийн жуулчлалын гол газруудын нэг болсон Цукизи зах дэлхийн хамгийн том загасны зах юм. Тэнд өдөр бүр 2000 тонн загас зарагддаг бол шинэ жилийн дараах дуудлага худалдааг хамгаас их чухалчилдаг байна. Тиймээс туна загасны эхний борлуулатаар ирж буй он эдийн засгийн талаасаа ямаршуухан байхыг тодорхойлдог ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.