Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ эхэллээ

Twitter Print
2017 оны 01-р сар 07-нд 12:50 цагт
Мэдээний зураг,

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШТ Буянт-Ухаа спорт цогцолборт эхэллээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -57, -65, -74, -97 кг, эмэгтэйчүүдийн -48, -55, -60, -69 кг-ын жингийн барилдаан болно.

Харин тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүүдийн 61, 74, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 58, 63, 75 кг-ын жингийн барилдаан тус тус болж, аваргуудаа тодруулна.

Тэмцээнд олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг оролцох юм. Мөн ДАШТ-ий мөнгөн медальт, гавьяат тамирчин П.Өнөрбат жин өгсөж, 86 кг-д зодоглоно. Энэ удаагийн УАШТ-ийг Азийн наадмын аварга, ОУХМ Г.Наранчимэг, ОУХМ Ж.Чулуунбат нар өнжихөөр болжээ.

Мөн ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр Энэтхэгийн лигт барилдаж байгаа тул УАШТ-д зодоглохгүй.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.