Америкчууд Бен Ладены хайртай хүүд хориг тавьжээ

Twitter Print
2017 оны 01-р сар 06-нд 12:32 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Төрийн департаментаас “Аль-Каида” бүлэглэлийн толгойлогч Усама бен Ладены хүү Хамза бен Ладены эсрэг хориг тавьсан тухай өчигдөр мэдэгджээ. Тэрээр өнгөрсөн жил эцгийнхээ төлөө өшөө авна гэж мэдэгдэж байсан учир АНУ-д байгаа түүний бүх эд хөрөнгийг битүүмжилж, банкны дансыг нь хаан, тус улсад ямар нэгэн үйл ажиллагаа явуулах, америкчуудтай харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахыг хориглосон байна.

“Аль-Каида”-гийн бүлэглэлийн толгойлогч Аяман аль-Завахири 2015 оны наймдугаар сарын 14-нд Усама бен Ладены хайртай хүү Хамза бен Ладеныг  тус бүлэглэлийн албан ёсны гишүүн мөн гэж мэдэгдэж байсныг Төрийн департамент тэмдэглэсэн байна.

Хамза бен Ладен нь барууны орнууд болон террорист халдлага үйлдэхийг  уриалж, АНУ-аас өшөө авна гэж удаа дараа сүрдүүлж байсны дээр хилийн чанадад ч эдгээр улсын иргэдэд халдана гэж мэдэгдэж байсан билээ.

Зарим эх сурвалжийн мэдээллээр, Хамза бен Ладен 23, 24, эсвэл 25 настай гэж таамагладаг бол тэрээр 1989 онд Саудын Аравид төрсөн аж. Түүний эцэг “Аль-Каида”-г үүсгэн байгуулагч, толгойлогч Усама бен Ладеныг 2011 оны тавдугаар сарын 2-нд Пакистанд Америкийн тусгай хүчнийхэн нууц ажиллагааны явцад устгасан юм.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.