Грекийн лигийг "Олимпиакос" тэргүүлж байна

2017 оны 01-р сар 06-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Грекийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах "Супер лиг"-ийн тэмцээний 13-р тойргийн сүүлийн тоглолт урд шөнө болж өндөрлөлөө. Лигийг тэргүүлж байгаа Пирейн "Олимпиакос" энэ удаад Триполисын "Астарес" клубыг талбайдаа хүлээн авсан. "Олимпиакос" клубын хувьд сүүлийн 3 тоглолтдоо дараалан хожоод байсан юм.

Эхний гоолыг зочин багаас Пабло Масса торгуулийн цохилтоо амжилттай гүйцэтгэн хаалганд оруулсан. Харин лигийн 43 удаагийн аварга "Олимпиакос"-оос тоглолтын хоёрдугаар үе эхлээд Константинос Фортунис тооны харьцааг тэнцүүлж чадсан. Улмаар багууд хожлын төлөө ширүүн өрсөлдөөнийг үзүүлж, тоглолтын сүүлийн мөчид буюу шүүгчийн мэдлийн нэмэлт цагт 27 настай герман довтлогч Марко Марин хожлын гоолыг оруулсан.

Тэрбээр улирлын анхны гоолоо ийнхүү оруулж, багтаа бүтэн гурван оноо авчирсан юм. Грекийн "Супер лиг"-ийн тэмцээнийг 13 тойргийн дараах байдлаар Паулу Бенту дасгалжуулагчтай "Олимпиакос" клуб 34 оноотойгоор тэргүүлж байна.

О.Сонинбаяр

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.