Энэрэлт эхийн агуу ачлалт хайр

Twitter Print
2017 оны 01-р сар 06-нд 10:03 цагт
Мэдээний зураг,

Энэрэлт эхийн ачлал хайр, хэмжээлшгүй буяны үндэс нь асар гүн. Эхийн энэхүү агуу их өршөөл хайрын тухай дахин өгүүлбээс:

Нэгдүгээрт : 

Бүрэлдэж буй үрээ бүтэн тээхийн төлөө үзэмж гоо байдлаа ч умартан зүтгэсэн үзэсгэлэн төгөлдөр ачлалт хайр 

Хоёрдугаарт : 

Тэсэшгүй ихээр хямран зововч гагц үрээ эсэн мэнд төрүүлэхийн төлөө бие сэтгэлээ шулуутган зориглох баатарлаг их ачлалт хайр

Гуравдугаарт : 

Үхэх сэхэхийн заагт үлгэрлэшгүй ихээр туйлдан зовсон ч үрийнхээ дууг сонсон элгэндээ тэврэхийн төдийд шаналал бүхнээ хоромхон мартах өршөөл дүүрэн ачлалт хайр

Дөрөвдүгээрт : 

Нялх балчир үрээ эгшин төдийд ч үл мартан хайрлан хамгаалж, буй бүхнээ харамгүй зориулах өглөгч их ачлалт хайр

Тавдугаарт : 

Өсгөж буй үрийнхээ эрүүл мэнд, амгалан жаргалангийн төлөө өөрийн тав тухыг төгс умартан зүтгэх энэрэнгүй халамжит халуун ачлалт хайр

Зургаадугаарт : 

Гагц төрсөн үрээ сайхан муухайд үзэх сэжиглэхийн сэтгэлгүй, улам улмаар арвитган хайрлах дундрашгүй их ачлалт хайр

Долоодугаарт : 

Төрүүлсэн үрийнхээ өв тэгш байдлын төлөө үзэмж төгөлдөр залуу насаа зориулсан ч өр нэхэн гоморхдоггүй өгөөмөр их ачлалт хайр.

Наймдугаарт : 

Алсад одсон үрээ санан санан шаналсан ч аз заяа төөргийг нь даатган бурхан шүтээнд залбирахаа агшин төдий ч мартаагүй асрал буянт их ачлалт хайр

Есдүгээрт : 

Өчүүхэн төдий зовлон үрд нь тохиохоос айж, өөдөсхөн үрийнхээ төлөө өөрийн амийг ч золихоос буцахгүй өр нэмгэн агуу ачлалт хайр

Аравдугаарт : 

Насан өндөр болсон ч нялх балчир үзэн, хаана ч явсан халамжлан хамгаалах, хязгааргүй өнө мөнхийн ачлалт хайр эдгээр болно.

Иймийн тул асрал энэрэлт эхийн ачийг хариулах хэрэгтэй. Ээждээ хайргүй хүн байхгүй биз ээ. Эхийн хайр, ачийг хариулах нь сайн хүн, зөв хүн болж, эелдэг зөөлөн, ухаалаг амьдрахаас эхтэй. Хүн гэдэг цагаан сүүний ургамал билээ...

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.