Туркийн Измир хотод дахин халдлага гарч цагдаагийн хоёр ажилтан алагджээ

2017 оны 01-р сар 06-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Туркийн хэмжээнд гуравт орох томоохон хот болох Измирт шүүхийн байгууллагын өмнө автомашин дэлбэрсний арав гаруй хүн хүнд хөнгөн хэлбэрээр шархадсан байна. Цагдаа нар халдлага үйлдсэн байж болох хоёр этгээдийг газар дээр нь буудаж хороосон бол зарим эх сурвалжийн мэдээллээр сэжигтнүүдийн нэг нь зугтаж амжжээ.

CNN Turk сувгаас мэдээлсэнээр, дэлбэрэлтэд цагдаагийн хоёр ажилтан өртсөн бол нийт 11 хүн шархадсан байна.

Цагдаагийнхан дэлбэрэлт болсон газар үзлэг шалгалт хийсний дүнд маш том хэмжээний халдлага зохион байгуулах гэж байсан нь илэрхий байсан бол Туркийн шадар сайд Вейси Кайнак, "гэмт этгээдүүдийн бэлтгэсэн зэр зэвсэг, тэсрэх бөмбөг зэргээс харахад илүү аймшигтай халдлага хийх гэж байсан нь тодорхой" гэж мэдэгдээд энэ мэт халдлага Сири, Иракт явуулах байлдааны ажиллагааг зогсоож чадахгүй гэж тэмдэглэсэн байна.  

Туркийн цагдаа нар тэрчлэн Станбул хотын Reina шөнийн цэнгээни йгазар халдлаг үйлдсэн хэрэгт холбогдуулан Измир мужид 40 хүнийг баривчилжээ. Баривчлагдсан этгээдүүдийн дотор "Лалын улс" бүлэглэлтэй холбоотой байж болох гурван гэр бүлийн гишүүд, Дагестан, Дундад Азийн иргэд байсан аж. 

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.