Их Британийн хатан хаан харуулын цэрэгт буудуулах дөхжээ

Twitter Print
2017 оны 01-р сар 05-нд 16:19 цагт
Мэдээний зураг,

Их Британийн хатан хаанд эмгэнэлтэй төгсгөлд хүргэж болох нэгэн хөгтэй явдал тохиолджээ. Эрхэмсэг дээдэс саяхны нэгэн шөнө салхинд гарч явахдаа ордны харуулд буудуулах дөхсөн байна.

Букингемийн ордны хамгаалалтад ажиллаж байсан нэгний мэдүүлснээр, II Елизавета хатан хаан заримдаа унтаж чаддагүй учир шөнийн гурван цагт ордноосоо гарч зугаалж явсан аж.

Гэтэл The Times сонинд нийтлэгдсэн мэдээллээр бол ордны хамгаалалтад гарч байсан нэр нь тодорхойгүй нэгэн цэрэг хатан хаантай гэнэт тулгарахдаа үл таних хүн учир битүүлэг этгээдээс "Зогс, хэн бэ?” гэж асуусан байна. Хатан хаантай ингэж нүүр тулна гэж санаагүй түүний хувьд энэ нь тун цочмог явдал байсан учраас " Хараал ид, Эрхэм дээдэс минь, би таныг золтой буудчихсангүй» хэмээн сандарсан аж.

Унтаж амарч чадахгүй үедээ гарч салхилдаг болсон хатан хаан хариуд нь харин «Зүгээр ээ, бүх зүйл хэвийн. Харин дараа салхинд гарах болохоороо утсаар дуулгаж байхгүй бол буудчихаж мэдэх юм байна шүү" гэж хэлсэн байна.

Энэ явдлын тухай мэдээлэл гарсны дараа хатан хааны ордноос тайлбар өгөхөөс татгалзжээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.