Үнийн хөөрөгдөл буюу сармис гэдэг сайхан бизнес

2017 оны 01-р сар 05-нд 15:16 цагт
Мэдээний зураг,

Сармисны ач тусыг яндашгүй гэдэг. Аливаа үрэвслийн эсрэг антибиотик нөлөөлөл үзүүлдэг энэ ногооны хурц үнэрт нь хамаг ач тус нь оршдог гэж үздэг төдийгүй аливаа сөрөг эрчмээс цэвэрлэн хамгаалж, цус сорогчдыг хүртэл дардаг гэх сүжиг бишрэл хүртэл бий.

Ханиад томуунаас сэргийлнэ, халуун бууруулна, цэр ховхолж, хөхүүл ханиалгыг дарна, элдэв халдварт өвчний голомт, вирус устгана, дархлааг сэргээж, сайжруулна гээд ач тусыг тоочоод баршгүй энэ ногоог харин өнөөдөр хятадууд өөр шинэ зорилгоор ашигладаг болжээ. Тэр шинэ зорилго нь харин бизнес. Бизнес бизнес дотроо бүр Клондайкаас анх алт олсон той адил ашигтай бизнес болсон байна.

Аль эрт балар цагаас хүнсэндээ сармис хэрэглэж ирсэн хятадууд өнөөдөр дэлхий дахиныг тэргүүлэгч сармис үйлдвэрлэгч. 2016 онд гэхэд дэлхийн сармисны зах зээлийн 80 хувийг дангаараа эзэлж, 25 сая гаруй тонн сармис хураан авч байсан бол энэ онд бүр их ургац хурааж авахаар төлөвлөөд байгаа аж.

Харин Хятадын дотоодын зах зээл дээр сармисны үнэ 2015 оны сүүлчээс эхлэн огцом өсчээ. Учир нь их хэмжээний ургац авдаг Шаньдун мужид тэр жил хур ихтэй байсны эцэст гэнэт цас дарсан явдал өнгөрсөн оны ургацыг сүйрүүлэхэд хүрсэн байна. Энэ зэрэгцээ Хятадад өөр төрлийн бусад бараа бүтээгдэхүүнийг бодвол сармис худалдах, худалдан авах хатуу гэрээ буюу фьючерс байдаггүй учир энэ аятай боломжийг ашиглаж, өндөр ашиг олох боломж бүрдсэн байна. Тэгээд ч сармис бол тарьж ургуулж, хадгалах, тээвэрлэхэд ядах юмгүй хялбар, өргөн хэрэглээний хүнс учир дамлан худалдаалагчид чухам энэ бизнес рүү хошуурч байгаа аж.

Томоохон худалдаачид Хятадын сармисны нийслэл гэгддэг Шаньдун мужийн Зиньсянд төвлөрч бизнес явуулдаг бөгөөд хөл бөмбөгийн хэд хэдэн талбайтай тэнцэхээр их хэмжээний агуулах эзэмшдэг байна. Энэ хэмжээний хүйтэн зооринд сармисыг хоёр жилийн хугацаанд шинээрээ мэт сайн хадгалж болдог учир зах зээлийн үнийг хөөрөгдөлтийг тэд санаснаараа зохицуулдаг байна. Тэгээд ч ийм хэмжээний “хөрөнгөтэй” хүн сармисны үнэ өсөх тусам тэрбумаар тоологдох хэмжээгээр хөрөнгөө арвижуулдаг аж. Тэд Зиньсянд 5-10 агуулах дүүртэл хавар эртийн ургац худалдаж авчихаад оны сүүлчээр үнэ хөөрөгдөх цагийг хүлээж суудаг гэнэ.

Хятадын засаг захиргаанаас ч үнийн хөөрөгдөлтийг дэмжиж, зах зээлээ тогтворжуулах зорилго тавьдаг учир өнөөдөр үнэндээ «Их мөнгөний хямрал» нүүрлээд байна. Тэгэхээр сармисны гэнэт давалгаалсан энэ их зах зээл их хямралын угтвар ч болж байж болох юм. Эдийн засгийн өсөлт саарч эхэлсэнтэй уялдуулан Хятадын Төв банк ямар ч салбар бай хамаагүй баруун солгойгүй зээл өгч эхэлсэн нь асар их хэмжээний мөнгөний урсгал бий болгожээ. Тухайлбал, 2014 оны зун Төв банкнаас хөрөнгийн бирж дэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд бодлогын хүүгээ хумих шийдвэрт хүрсэн нь зах зээлийг хөөсрүүлэх боломж олгож, Shanghai Composite-ийн индекс сүүлийн арван сарын хугацаанд 125 хувиар өссөн байх жишээтэй. Харин дараа нь хөрөнгийн зах зээлийг царцаах шийдвэрт хүрч, хувьцааны худалдаанд хязгаар тавьснаар «мөнгөний давалгаа» түүхий эдийн зах зээл рүү шилжсэн байна. Тиймээс хятадын дамчид одоо энэ сул мөнгөний эргэлтийг ашиглаж, ган төмөр арматураас өгсүүлээд хуудсан ган, хөвөн, даавууны зах зээл гээд мөнгөөр цохиж авч болох бүхнийг “хуурайлсан” бол эцэстээ зах зээлд үүссэн энэ хөөсрөл бут үсэрч өөр арга чарга хайхад хүргэжээ. Тиймээс засгийн газар үл хөдлөх хөрөнгө онилсон байна. Үл хөдлөх хөрөнгөнд дэнчин тавьсан асуудал үнэндээ дамын наймааг хөхиүлэн дэмжсэн явдал болж, Бээжин, Шанхай зэрэг томоохон хотуудад үл хөдлөх хөрөнгийн үнэ бүхэл бүтэн 60 хувиар өсчихөөд байна.

2015 онд хөрөнгийн бирж дээр үүсгэсэн энэ давалгааны дараачаас Бээжингийн эрх баригчид хамгийн эмзэг асуудал болох орон сууцны зээлийн нөхцлийг чангаруулсаны эцэст мөнгөний давлагаа одоо үл хөдлөх хөрөнгөний зах зээлээс бусад салбар руу цутгаж эхэлжээ. Тэр дундаа илчлэг өндөртэй болон коксжих нүүрс, шанхайн цайр, сармис гэх мэтчилэн.

Гэхдээ хятадын зах зээл дээрх мөнгөний урсгал ямар ч байлаа гэсэн сармис бол тэдний уламжлалт хоол хүнсний салшгүй нэг хэсэг. Тиймээс ч үнийн өсөлт хэрэглэгчдэд хүнд тусах болж. Тэгээд ч Хятадад нүүрлэж буй инфляцийн цондон аж. Сармисны үнэ тэнгэрт хадаж, хямрал нүүрлэж байсан ийм гашуун туршлага урьд нь Хятадад бий.

2007 онд сармис үнэд орсон явдал инфляцийн түвшинг илтгэх нэгэн шалгуур үзүүлэлт болдог өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индексийг бүтэн жилийн хугацаанд 2-8 хувь өсгөж байжээ. Харин 2009 оны дунд үед сармис дахин үнэд орсон нь 2011 оны сүүлчээр оргилдоо хүрсэн хэрэглээний үний индексийг савалгаалсан хямралын эхлэл байжээ. Үнийн өсөлт гэдэг хятадуудын худалдан авах чадварын хувьд мэдээж хүнд тусна. Харин засгийн газар чухам энэ асуудалд найдлага тавьж байгаа бөгөөд хэрэглэгчид хэр их мөнгө зарна тэр чинээгээрээ эдийн засгийн өсөлт хангаж өгнө гэж тооцоолж байгаа аж.

Өнгөрсөн оны аравдугаар сард өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ өссөнөөс хойш Хятадад хэрэглээний үнийн индекс урьд өмнө байгаагүйгээр асар хурдацтай цойлсоор байна. Үүний дүнд бөөний худалдааны үнийн савалгааны хэмжүүр болдог үйлдвэрлэгчдйин үнийн индекс жилийн дундажтай харьцуулахад өнгөрсөн сард 1,2 хувиар нэмэгджээ. Харин үүнийг бүхэл бүтэн 54 сар үргэлжилсэн индексийн сөрөг өсөлтөд цэг тавьсан асуудал гэж эдийн засгийн шинжээчид тэмдэглэж байгаа аж.

Гэтэл ханш өсөлт буюу дефляцийн асуудал эрх баригчдын санааг зовоохгүй байгаа бололтой. Ямар ч байсан бага хэмжээний ханш уналт байх ёстой гэж үзэж байгаа тэдний хувьд хэрэглээнии үнийн индекс 3 хувиас ихгүй барих хэрэгтэй. Учир нь өнгөрсөн аравдугаар сард энэ үзүүлэлт 2,1 хувьд хүрч, эрх баригчдын зорилго гүйцэлдсэн байж болох юм. Гэхдээ дамлан худалдаалагчдын сармис зэрэг түүхий эдийн бүтээгдхүүнл хийсэн үнийн хөөрөгдөл эдийн засгийн бусад салбарт халдварлахаас эрх баригчид болгоомжилж байгаа аж.

Тасралтгүй өссөөр буй хэрэглээний үнийн индекс эдийн засгийн өсөлтийг тогтворжуулж, аж үйлдвэрлэлийн салбарыг бэхжүүлэх гэсэн Хятадын Ардын банкны гол чиг зорилгод саад учруулж болзошгүй. Сармисны үнэ ханшны өсөлт дагаад бусад төрлийн хүнсний ногоо, гахай, шувууны мах, түлш шатахууны үнэ өссөөр байгаа энэ нөхцөлд Хятадын Ардын банк ханш уналтыг сулруулах бодлого хэрэгжүүлэх үү, эсвэл үнийн өсөлтийг жаахан хазаарлах уу гэдэг дээр сонголт хийхэд хүрнэ. Харин сармисны дамчдыг зохицуулсан цагт хятадын их мөнгөний урсгал өөр хаашаа зүглэх бол гэдэг нь сонирхолтой.  

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (119.40.97.107) 2017-01-06 11:32
      • 1
      • 1

      Манай монголчууд сармисаа их хэмжээгээр тарьж энэ мэтээр бизнесээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Хятадаас хор авснаас өөрсдөө тарьж ургуулах

      Хариулах

    • хуаун ху

      (202.179.11.10) 2017-01-06 11:29
      • 0
      • 1

      тэгээд өөрсдөө юу ч хийж чадахгүй байж зүгээр суугаад мөнгө хараад байдаг зүлэг халх вэ энэ чинь

      Хариулах

    • зочин

      (202.9.40.61) 2017-01-05 18:10
      • 0
      • 2

      хятадад тарьж ургуулсан хүнсний бүтээгдэхүүнүүд эрүүл ахуйн шаардлага хангадаггүй дийлэнх нь хортой байдаг. хятадууд тарьж ургуулсан хүнсний ногоогоо баасаараа бордож ургуулдаг бол гахай тахиа зэрэг тэжээвэр бүх амьтадаа химийн аргаар хурдан том болгодог. дээр нь хятадын газар нутгийн дийлэнхи хөрс нь бохирдсон байдаг. хятадад хоол биш хор л байгаа.

      Хариулах