Зовж байна гэж хэлж болдоггүй

2017 оны 07-р сар 27-нд 19:02 цагт
Мэдээний зураг,

Цагийн аясаар алдаа оноо ээлжилж л байдаг. Хүнд хэцүү даваа нугачаа бүрээс хорвоо тогтож байдаг гэлтэй. Хүн бүр өөр өөрсдийн зам мөрөөр явдаг. Хүн бүрт хайртай хүмүүс, аз жаргалтай мөч, зовлон бэрхшээлтэй өдөр хоногууд байдаг. 

Та ганцаараа жаргаагүй, жаргалаа үүрдийнх гэж ташуурах хэрэггүй.

Та л ганцаараа зовлон бэрхшээл, хүнд хэцүүг туулаад байгаа юм биш, ухаалаг тайван ханд.

Хорвоо дээр 3 төрлийн зовлон байдаг.

1.Өсөхийн цагт эх эцгээ алдах нэг зовлон.

2.Өөдлөхийн цагт ханиа алдах нэг зовлон.

3.Өтлөхийн цагт үрээ алдах л зовлон гэлтэй.

-Хүн өөрийг нь төрүүлж өсгөсөн эцэг эхээ алдаж хагацах нь хэлж барамгүй зовлон байдаг. Иймд гэр бүлийн халуун дулаан орчинг илүүд үзэж байх хэрэгтэй. Хүн өөрийг нь төрүүлж өсгөж хүмүүжүүлсэн, ач ивээлээ харамгүй өгсөн хайртай дотны хэн нэгнээ алдах нь зовлон юм. Иймд ээж, аав, эгч дүүс, хайртай дотны хүмүүстэйгээ ойр дотно байж, жаргал зовлонгоо хуваалцаж байх хэрэгтэй.

-Хүн өөрийн сайн ханиа алдах нь хагацах гансрах зовлон. Эдгээр бүгд хүний амьдралын жам хэдий ч өөрт олдож буй элэг бүтэн аз жаргалтай мөч бүрийг элгэн садан, үр хүүхэд, хань ижилдээ зориулж, тэдэндээ цаг зав гаргаж байх нь чухал.

-Хорвоо ямар ч байж болноо. Эд баялаг мөнгө төгрөг олдохдоо олдоно, олдохгүйдээ олдохгүй. Харин хайртай хүмүүс гэдэг нэг л явбал дахин бидэнд эргэж ирдэггүй. Тийм учраас өөрийгөө зовж байна гэж бүү бодоорой. 

Амьдарна гэдэг, амьд явна гэдэг хамгийн сайхан. 

Зөрөөд өнгөрөх инээмсэглэлээс ч аз жаргалыг мэдэр.

Та бол дахин давтагдашгүй хамгийн үзэсгэлэнтэй. 

Гуних гэж, ганцаардах гэж төрөөгүй юм шүү. 

Амьддаа бие биенээ хайрла.

Э.Эрдэнэбаатар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Тэнгэрийн согоо

      (66.181.187.142) 2017-01-06 00:23
      • 0
      • 1

      Яг л үнэн хэлсэн,сэтгэлт хат суухаар сургамжит өгүүлэл байна.Баярлалаа,амьдралын ухаанд минь тус нэмэртэй,амьдралын шалгуурт сөхөрхөөргүй урам зориг хайрласан ёстой агуу болоод энгийн даруухан үгнээсээ үнэнг,амьдралын үнэнг үнэнээр нь өгүүлжээ. Амьддаа бие биенээ хайрлая Агуу сайхан сэтгэлээ бусдаас харамлалгүй амьдрая Аливаа бүхэн шүүлттэй Алдаа гаргахгүй амьдрал ч үгүй Амьдралд тэмцэж яваа нэгнээ Албаар дарж нүгэл бүү хураа Аятайхан өөд нь татаад буянаа нэмбэл л Амьдралын мөн чанар юм шүү дээ Арын хаалгаар авдаггүй Алдарт эхийн одонт Ээж Үнэнийг дэмжигч,худлыг үзэн ядагч

      Хариулах