АН-ын даргын сонгуульд санал өгөхийн тулд заавал хийх ГУРВАН үйлдэл

Twitter Print
2017 оны 01-р сар 05-нд 11:42 цагт
Мэдээний зураг,

1. Өөрийн оршин суугаа хаягт харъяалагдах намын байгууллагад /сум, дүүргийн Ардчилсан нам, баг хорооны үүр гээд аль боломжтой газарт/очиж шинэчилсэн бүртгэлдээ хамрагдана.

2. 2016 оны намын гишүүний татвар 1200 ₮-ийг ХААН банкны 5028701420 тоот дансанд тушаах. Гүйлгээний утга гэсэн хэсэгт Регистерийн дугаараа заавал бичнэ. Ингэснээр таны татвар төлөлт бүртгэгдэж таны саналын эрх нээгднэ. Дээрх үйлдэлүүд 2017.01.04-д дуусгавар болж бүртгэл, татвар төлөлт хаагдана.

3.2017.01.29-ний өдөр та өөрийн оршин суугаа нутаг дэвсгэр дахь санал хураах байранд иргэний үнэмлэх, намын батлахтай ирж саналаа өгнө. 

Жич:

-Намын батлахаа гээгдүүлсэн гишүүн нөхөж батлах авах, боломжгүй бол үүрийн хурлаар нэрээ баталгаажуулж иргэний үнэмлэхээрээ сонгуульд оролцож болно. 

-Намын гишүүн заавал оршин суугаа хаягаараа бүртгүүлэхийг дахин анхаарах. Жишээлбэл: ХУД-т иргэний үнэмлэхийн үндсэн хаягтай боловч ЧД-ийн АН-д бүртгэлтэй гишүүн ХУД-ийн АН-д л очиж бүртгүүлж тэндээ санал хураалтанд орно.

-Татвар төлөхдөө 1 шилжүүлгээр 1-ээс илүү гишүүний татвар төлөхгүйг анхаар, таны саналын эрх нээгдэхгүй. Гишүүн тус бүр өөрийн иргэний үнэмлэхийн регистирийн дугаараа тавьж, тус тусдаа шилжүүлэг хийнэ. Зарим газар 10 хүний татварыг нэг мөсөн бөөнд нь нэг шилжүүлгээр хийсэн байгаа тул ийм тохиолдолд программд бүртгэгдэхгүй бөгөөд санал өгөх эрхгүй болж байгаа гэсэн үг. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.