Их мастер А.Энхтуул Зүүн өмнөд Азийн аварга шалгаруулах түргэн тоглолтын тэмцээнд түрүүллээ

Twitter Print
2019 оны 06-р сар 19-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

Мьянмар улсын Мандалая хотноо зохиогдсон Зүүн Өмнөд Азийн АШТ -нд эх орноо төлөөлөн олон улсын шатрын их мастер А.Энхтуул оролцож, түргэн тоглолтын төрөлд аварга боллоо.

Түүнчлэн их мастер А.Энхтуул түргэн тоглолтын олон улсын чансаагаа +11,7 оноогоор ахиулсан байна.

Тэрээр өнгөрсөн жил, Саудын Араб улсад зохиогдсон эмэгтэйчүүдийн түргэн тоглолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд дэлхийн "шилдэг-30" шатарчдын шагнал авч байсан билээ.

А.Алтанчимэг

 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.