АНУ-ын шинэ ерөнхийлөгч тангараг өргөсөн цагтаа хийх ажил нь тодорхой болов

2017 оны 01-р сар 05-нд 09:41 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 20-нд тангараг өргөн ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хүлээн авах Доналд Трамп хамгийн түрүүн одоогийн ерөнхийлөгч Барак Обамагийн хэрэгжүүлж эхэлсэн Obamacare (Affordable Care Act) хэмээгдэх болсон эрүүл мэндийн халамжийн хөтөлбөрийг зогсооно гэж АНУ-ын дэд ерөнхийлөгчөөр сонгогдсон Майк Пенс мэдэгдсэн байна. Тэрээр төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намынхны их хурал дээр ингэж мэдэгдэхдээ "Одоо бид шинэ ерөнхийлөгчид ажлыг шилжүүлэн өгөх асуудал дээр Цагаан ордны засаг захиргаатай хамтран ажиллаж байна. Obamacare-ийн хувьд энэ бол хүний амьдралын тухай асуудал. Гэхдээ эрүүл мэнд хамгаалах чиг бодлогын хувьд эхнээсээ бүтэл муутай болсон асуудал" гэж тэмдэглэжээ.

Шинэ сонгогдсон дэд ерөнхийлөгч лхагва гаригт төлөөлөгчдйин танхим дахь Бүгд найрамдах намын гишүүдтэй уулзаж, эрүүл мэндийн даатгалыг шинэчлэх асуудлаар санал солилцсон байна. Энэ асуудал чухамдаа шинэ ерөнхийлөгчийн тангараг өргөсөн даруйдаа гардан авах эхний ажил байх болно гэж Майк Пенс тэмдэглэсэн бөгөөд Obamacare хөтөлбөрийг цуцалсны дүнд "эрүүл мэндийн хамгаалах илүү сайн системд шилжих шат дараалсан арга хэмжээ" авах боломж бүрдэнэ гэжээ.

Шинээр сонгогдсон АНУ-ын Конгрессын гишүүд өнгөрсөн мягмар гаригт хуралдаж, ерөнхийлөгч Барак Обамагийн баталсан эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрийг дахин хэлэлцэх шийдвэрт хүрсэн бол  АНУ-ын шинэ ерөнхийлөгч Доналд Трамп “Эрүүл мэндийн даатгалын хуулийг үр дүн муутайгээс гадна зардал ихтэй” үзэж байгаа билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505


Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.