Мадрид хотынхон гахайн авд гарчээ

Twitter Print
2017 оны 01-р сар 05-нд 08:42 цагт
Мэдээний зураг,

Испанийн нийслэл Мадрид хотын захиргаа зэрлэг гахай устгах кампанит ажил өрнүүлж байна.

Орон нутгийн The Local сонинд онцолсноор, зэрлэг гахай авлахдаа харин олон нийтийг амгалан байдлыг алдагдуулахгүйн үүднээс зөвхөн нум, сум хэрэглэх аж.

Сүүлийн таван жилийн хугацаанд зэрлэг гахайн тоо толгой хэт олширч, хотод сүрэглэн орж ирэх нь дэндсэн тул хотын захиргаанаас удаа дараа зохих арга хэмжээ авч байжээ.

Гахай авлах ажилд сайн дурын анчид нэгдэж байгаа бөгөөд тэд Мадрид хотын захын дүүргүүд, цэцэрлэгт хүрээлэн, гольфийн талбайгаар эргүүл хийж байгаа аж.

Тоо толгой нь хэт олширсон гахайн сүрэг газар тариалан, хөдөө аж ахуйд бэрхшээл үүсгээд зогсохгүй зам тээврийн осол нэмэгдэх нэг үндсэн шалтгаан болдог байна. Испанийн цагдаагийн газрын дүн мэдээллээр зөвхөн 2016 онд гэхэд зэрлэг гахайн улмаас Мадрид хотын ойролцоох авто замд 146 осол гарч байжээ.

Орон нутгийн байгаль орчныг хамгаалах байгууллагуудын мэдээллээр сүүлийн таван жилд Мадрид хотын ойролцоо зэрлэг гахайн тоо толгой 25-35 мянгаар өсөж, одоо 30-40 мянгад хүрээд байгаа аж. Гэвч зэрлэг гахайн авд нум, сум ашиглах асуудал маргаан дагуулж байгаа бөгөөд хэрвээ сайн харваач биш бол зэрлэг гахайг тарчлааж ална гэж амьтны амь хамгаалагчид үзэж байна. Харин хотын захиргааны хүсэлтээр жилдээ 100-150 удаа авд гардаг сайн дадлагажсан анчид амьтны амин тус газар ганц л харвадаг учир сөрөг асуудал гарахгүй гэж мэдэгджээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.