Тэнгэрийн хунтайж Ч.Цэнгүүн кинонд тоглож байжээ

2017 оны 01-р сар 04-нд 15:59 цагт
Мэдээний зураг,

“Авьяаслаг Монголчууд” шоуны “Тэнгэрийн хунтайж” нэрээр олны танил болоод буй "Pole dancer" буюу баганатай үзүүлбэр үзүүлэгч Ч.Цэнгүүн агаар дээр бүжиж, никель шонтой ажиллахын зэрэгцээ урлагийн олон төрөлд өөрийгөө сорьж байсан авьяастан. Тэрбээр багадаа Их эзэн Чингис хааны тухай монголчуудын бүтээсэн “Үхэж үл болно, Чингис хаан” кинонд хүртэл тоглож, дүрээ мөнхлөөд амжжээ. Мөн 6 настайгаасаа спортын гимнастикаар хичээллэж, циркийн жүжигчин болох замналаа эхэлж байсан гэдэг. 

С.Жаргалсайхан агсны зохиолоор хийгдсэн уг кинонд 40 гаруй уран бүтээлчид оролцон тоглож, 3700-гаад хүн хүч хөдөлмөрөө зориулан ажиллажээ.

"Үхэж үл болно, Чингис хаан" киноны ерөнхий найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган, Ардын жүжигчин П.Цэрэн­дагва, Төрийн соёрхолт, га­вьяат жүжигчин Н.Сувд, Тө­рийн соёрхолт, жүжигчин Ц.Төмөрбаатар нарын жүжигчид тоглосон билээ.

Өдгөө 23 настай Ч.Цэнгүүн олонд танигдаад буй никель шонтой үзүүлбэрийн төрлөөр зөвхөн нэг жилийн хугацаанд хичээллэсэн гэхэд итгэмээргүй. Түүний "Авьяаслаг монголчууд" шоунд үзүүлсэн үзүүлбэрээс илүүтэй сүүлийн үед залуучуудад үнэхээр дутагдалтай байгаа түүний бие бялдарын өв тэгш хөгжил олны анхаарлыг ихээр татсан нь ойлгомжтой. Үүгээрээ тэрбээр залуучуудад спортоор хичээллэвэл ийм сайхан бие хаатай болох юм шүүү гэдэг сэдлийн олон өгч, хүсэл мөрөөдөлтэй болгосон байхаа.

Монголчуудад төдий танил биш содон үзүүлбэрийнхээ тухайд тэрбээр "Бүжиг гэхээсээ илүү би бие гэдэг материалаа ашиглаад янз бүрийн трюк хийхийг хүсдэг. Энэ нь өөрөө маш том дизайн. Харин Pole dance-ийг хийхдээ зүгээр багана дээр гараад хөдлөхөөс илүү соёлтой нь оруулж ирэхийг хичээсэн. 

Ээж маань  залуудаа спортын гимнастикаар хичээллэж байсан учраас хүний биеийн хөгжилд их анхаардаг. Хөл, гар, бие чанга байх ёстой. Яагаад гэвэл хүний амьдрал, хүн гэдэг зүйл биетэйгээ шууд холбоотой. Эрүүл биед саруул ухаан оршино гэж ч ярьдаг шүү дээ. Тэгээд л намайг бага байхад спортын гимнастикт оруулсан. Дараа нь циркт орсон ч удаагүй. Дараа нь янз янзын юм туршиж үзээд, унших юмаа уншиж, судалж болох юмнуудаа сонирхож яваад л хийж эхэлсэн дээ" гэж нэгэн ярилцлагадаа дурсчээ.

Ямартай ч нэлээн туршлага хуримтлуулж, өөрийнхөө чадварыг улам сайжруулан "том тэсрэлт" хийх цагийг тэсэн ядан хүлээж буй залуус цөөнгүй бий. Учир нь энэ төрлөөр өөртэйгөө адилхан бас өөр төрлийн үзүүлбэр хийдэг залуустай нэгдэхийг хүсч байгаагаа нүүр номын найзууддаа дуулгаад амжжээ. Тэрээр "Бөөнөөр хийвэл арай хүчтэй байна байх. Нэг хүнийг 100 хувь гэж үзвэл хоёр хүн хамтарч хийвэл 200 биш 300 хувь юм. Тэгэхээр хамтарч л юм хийх хүмүүсийг хайж байна даа" хэмээн бичжээ. 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 
 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Шүтэгч

      (202.9.42.238) 2017-01-04 18:08
      • 0
      • 1

      Үнэхээр гоё булчинтай юмаа. Мундаг хөдөлмөрч залуу бна

      Хариулах