С.Оюун УИХ-д өргөдөл гаргажээ

Twitter Print
2017 оны 01-р сар 06-нд 11:50 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүн асан С.Оюун УИХ-ын Тусгай хяналтын дэд хороонд өргөдөл ирүүлсэн байна. Уг өргөдлийн нэг хувийг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хүргүүлсэн аж. Тус байнгын хороо хаалттай хуралдах үеэрээ уг өргөдлийг байнгын хорооны гишүүдэд уншиж танилцуулсан байна. Уг өргөдөлд Төрийн нууцын тухай хуулийг шүүн таслах ажиллагаанд хэрэглэсэн байдалд хяналт тавихыг хүссэн байсан аж.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх хэлэлцээд өнгөрсөн сарын 27-нд шийдвэрээ гаргасан билээ. Тухайн өдөр С.Зориг агсаны төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд “Хохирогч бид шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэдэгт эргэлзэж байна.

Хэргийг төрийн маш нууцын зэрэглэлд хамруулж шүүх ажиллагааг хаалттай явууллаа. Хэрэгт холбогдох, гүйцэтгэх ажлын болон төрийн нууцын зэрэглэлд хамаарахаас бусад мэдээллийг Эрүүгийн ба эрүүгийн байцаан шийтгэх хуулийн хэм хэмжээнд мөрдөх тухай хүсэлтийг хохирогч бидний зүгээс Нийслэлийн хяналтын прокурорт хандан гаргаж мөн шүүх хуралдааныг ч нээлттэй явуулахыг хүссэн боловч прокурор, шүүхийн аль аль нь хүлээж аваагүй юм.

Шүүх хуралдаанд хохирогч бидний өмнөөс өмгөөлөгч оролцож байр суурийг маань хуульзүйн үндэслэлтэйгээр тайлбарласан. С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн гэмт хэргийн захиалагч, зохион байгуулагч, гүйцтэгэгч нарт холбогдох хэрэг энэ шүүх хуралдаанаар дуусгавар болоогүй, эцэслэн шийдэгдээгүй гэж үзэж байна” гэжээ.

Тэрбээр уг мэдэгдэлтэй утга бүхий өргөдлийг УИХ-д хүргүүлсэн байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.