Самба бүжгийн мастер 17 настай Монгол хүү

Twitter Print
2017 оны 01-р сар 04-нд 14:17 цагт
Мэдээний зураг,

Самба бүжгийн мастер эх орныхоо нэрийг дэлхийд цуурайтуулж буй 17 настай Т.Бумчин. Тэрээр есөн настайгаас бүжгийн урлагаар хичээллэж эхэлсэн бөгөөд өдгөө АНУ-ын бүжгийн сургуульд суралцдаг. АНУ-ын латин бүжгийн аварга. Дэлхийд түгсэн монгол авьяасын бодит нэгэн жишээ юм. 

Түүний бүжгийн хосыг Мишель Клец гэдэг. 17 настай, Орос охин. Тэд 2014 оны есдүгээр сараас хослон бүжиглэж эхэлсэн бөгөөд хоёр жилийн дотор U-21 буюу 21-ээс доош насны ангилалд латин бүжгээр АНУ-ын шилдэг хосууд болж чаджээ. АНУ-ын 2016 оны Үндэсний бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн тэд зөвхөн АНУ төдийгүй Европын олон улсаар аялж, олон арван тэмцээнд амжилттай оролцжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.